Англи хэлийг хэдийд ч, хаанаас ч хялбархан, хямдхан.
Англи хэл дээр өөрт тохирсон түвшний номыг
унших эсвэл сонсох нь шууд хүчээр үг цээжилсэнээс
3 дахин илүү үр дүнтэй байдаг нь судалгаагаар батлагдсан.
Мобиком корпораци, Сургалтын мэргэжилтэн
Та бүхэнд сэтгэгдлээ үлдээх боломж олгосонд маш их баярлалаа. Өмнө нь би Англи хэл сурахын тулд ном унших арга барил ашиглах гэж оролдож байсан ч хэзээ ч амжилттай болж байгаагүй юм. Учир нь бүрэн гүйцэт ойлгохгүй болохоор идэвх буураад сүүлдээ бууж өгсөн байдаг. Харин Лингорстой танилцсанаар Англи хэл дээрх номыг бүрэн ойлгоод унших боломжтой болсон болохоор өмнөх шигээ дундаас нь орхихгүй байж чадаж байгаадаа баяртай байгаа. Мөн уншаад бүрэн ойлгож буй номын түвшингээрээ өөрийнхөө мэдлэгийг багцаалж болж байгаа нь үнэхээр COOL… Мөн хамт ажилладаг охин маань Early beginner түвшний номыг ойлгож чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж байхад нь “Уншаад л бай, нэг л мэдэхэд ойлгодог болчихсон байна” гэж зөвлөж байсан маань хэрэг болж нөгөө охин маань Early beginner түвшний номыг уншаад дуусч байгааг сонсох үнэхээр таатай байсан. Хүн хичээл зүтгэл гаргаж л байгаа бол үр дүнг хэзээд үзнэ. Та бүхэнд ажлын амжилт, арвин их номын сантай болохыг хүсье!
Увс аймаг, 2-р цогцолбор сургуулийн англи хэлний багш
Цахим номын сангийн номнууд нь маш сонирхолтой уншихад хялбархан. Мөн номоо уншингаа сонсох боломжтой болохоор үгээ буруу дуудах вий гэж санаа зовох асуудал байхгүй нь их таалагдсан. Сурагчид маань түвшиндээ тохирсон номоо сонгон уншиж өөрсдийн унших, сонсох чадвараа тодорхой түвшинд ахиулж чадаж байгаа. Цаашлаад ярих, бичих чадвар нь ч мөн адил сайжрах давуу талтай. Нэмж хэлэхэд ном уншсанаар сурагчдын маань үгийн нөөц нэмэгдэж байгаад багш миний хувьд маш их баяртай байгаа.
Орхон аймаг Лаборатори 8-р сургуулийн англи хэлний багш
Тус хөтөлбөрт хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Одоо Xreading хөтөлбөрт нийт 23 сурагчдыг хамруулж байна. 4 сарын хугацаанд сурагчид маань маш идэвхтэй номоо уншиж байгаа бөгөөд хамгийн олон ном уншсан сурагч маань 109 ном уншсан байгаа бол дараагийн сурагч 64 ном уншсан байна.Хамгийн олон үгтэй ном уншсан сурагч 114150 үгтэй ном уншсан байгаа бол дараагийн сурагч маань 76449 үгтэй ном уншсан үр дүнтэй байна.Сурагчдынхаа дунд 2 удаа марафон уншлагын уралдаан зарлаж хамгийн олон ном уншсан 2 сурагчийг "Өргөө" кино театрт кино үзэх эрхээр урамшуулсан нь бусад сурагчдад идэвхтэй номоо унших урам зориг өгч байна. Мөн хүүхдүүдийнхээ Англи хэл сурах үйл ажиллагааг дэмжиж байгаа эцэг эхчүүдэд "Талархлын бичиг" илгээсэн. Энэ хөтөлбөрт ганцхан өөрийн сурагчдыг хамруулахаас гадна бусад сургуулийн багш нартаа танилцуулж илүү олон багш сурагчдыг хамруулахыг хүсэж байгаа ба өөрийн сургуулиас 1 багш, 1-р сургуулийн 2 багшид танилцуулсанаар тэд нар маань энэ хөтөлбөрт инстрактор багшаар ажиллаж байна. Энэ уншлага маань бүх нийтийг Англи хэлтэй болгох зорилготой тул цаашид улам олон багш хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Мөн өөрийн шавиа энэ хөтөлбөрийн сайн дурын ажилтанаар ажиллах шалгаруулалтад оролцохыг урьсанаар мундаг шавь маань амжилттай ажиллаж байгааг нь сонсоод шавиараа бахархаж,урам зориг авч байна.Энэ хөтөлбөрийг албан ёсоор Монголд нэвтрүүлж бүх нийтийг Англи хэлтэй болгох үйлсэд үнэхээр том үүрэг гүйцэтгэж байгаа зорилго нэгтэй,ажилч хичээнгүй Та бүхэндээ маш их баярлалаа.
Мандах их сургууль, англи хэлний багш
Олон үнэгүй эх сурвалж байхад яагаад “Хялбаршуулсан уншлагын арга”-ыг сонгох ёстой вэ? гэж олон сонирхогч, англи хэл суралцагчид асуудаг. Энэ аргын хамгийн гол давуу тал нь сургалтын зорилготой бөгөөд багшийн болон хэрэглэгчийн үүднээс үүнийг тодорхойлоход: 1. Уншигч номоо өөрийн сонирхол хийгээд түвшинд тааруулж сонгох хязгааргүй боломжтой 2. Номын сангийн ихэнх номыг уншихын сацуу аудио хэлбэрээр сонсох бололцоотой 3. Уншиж дууссаны дараа уншиж ойлгох чадварыг шалгасан жижиг сорил хийдэг нь тухайн номыг бүрэн дүүрэн уншсан эсэх мөн ойлгосон талаарх жижиг шалгалт болдог 4. Багшийн зүгээс болон хэрэглэгч өөрсдийн унших үйл явцыг нэг бүрчлэн хянах боломж бүхий LMS/Learner management system/-системийг шийдэж өгсөн зэрэг нь технологит суурилсан сургалтын шинэлэг шийдэл болохыг харуулж байна.
Collective intelligence english club, үүсгэн байгуулагч
2013 оноос хойш өдийг хүртэл өдөр бүр англи хэлний ярих чадварыг сайжруулж байгаа маань сонсголоо хөгжүүлснээр яваатай холбоотой. Extensive Reading аргачлал нь давхар аудио хэлбэрээр унших нөхцлийг бүрдүүлдэг. Тийм учраас замын түгжрэлд, банкинд оочерлож байхдаа гээд хаа ч явсан аудио номоо сонсох замаар сонсох болоод ярих чадвараа сайжруулах боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл Extensive Reading аргачлал нь хялбар номыг уншиж, сонсох замаар англи хэлний бүх чадвараа хөгжүүлж, сайжруулах боломжийг олгодог юм.
Мобиком Корпорацийн ажилтан, тус байгууллагын Англи хэлний клуб хариуцсан менежер
Манай байгууллагын хувьд англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг судалж байгаад Лингорсыг сонгосон. Лингорсын гол онцлог бол Extensive Reading аргачлалыг хэрэгжүүлж буй явдал юм. Манай байгууллага Extensive Reading хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 сар болж байна. Лингорсын цахим номын санг ашиглаад жишээ нь түгжрээн дунд уншина, сонсоно, хүн хүлээж байхдаа, цайны цагаараа гээд л аль болох сул цагаа ашиглаад англи хэлдээ цаг гаргах боломжтой. Мөн клубын маань 70 орчим гишүүдийн уншлагын явц нэгдсэн үр дүнг долоо хоног бүр бидэнд ирүүлдэг, мөн хэрэглэгч тус бүрт долоо хоног бүрт онлайн зөвлөмж очдог байгаа. Бүх талаар тусалж дэмжин хамтран ажиллаж байгаа Та бүхэндээ маш их баярлалаа.
Мongolian Extensive Reading Association Association, үүсгэн байгуулагч
Миний хувьд 2013 оноос хойш хичээлийнхээ хөтөлбөрт Extensive Reading аргачлалыг хэрэгжүүлж байна. ER бусад суралцах болон заах аргуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр суралцагч ямар нэгэн хэлийг суралцаж байгаа үед заавал багшаар хамаарахгүйгээр багшийн өгсөн даалгавар дээр нэмээд гурав дахин их хийхийг хэлж байгаа юм. Тэгэхээр Extensive Reading аргачлал маань хил хязгааргүй унших гэсэн үг юм. Англиар их унших тутам англиар сэтгэдэг болж эхлэх бөгөөд энэ нь таны амьдралын хэв маяг салшгүй хэсэг болох тул Та хэл сурах арга барилаа олсон гэсэн үг.
“Петровис” группын ажилтан
Цахим номын сан дахь номууд нь зурагтай болохоор сонирхолтой байсан, яг комик ном шиг санагдсан. Аудиогоо интерактив хэлбэрээр машиндаа сонсох боломжтой нь таалагдсан. Би Англи, Америкт бакалавр, магистраа дүүргэсэн. Чөлөөт цагаараа ном унших, мэдлэг тэлэх үүднээс Lingors-ийн цахим номын сангийн үйлчилгээг сонгосон. Хэрэв 4-5 жилийн өмнө энэ системийг мэдсэн бол IELTS-ийнхээ оноог 7.5-8.0 өгөх байсан байх /тухайн үед 6.5 оноо авч байсан/. Түүнчлэн ном бүрийн Quiz test (уншиж дууссаны дараах ойлголт шалгасан 5 тест) хийх нь таалагдсан, тухайн номын шинэ үгс асууж байсан. Мөн XReading цахим номын сангийн хувьд номын сонголт их байсан.
ШУТИС-ийн оюутан
Багаасаа ном унших сонирхолтой байсан би оюутан болсноосоо хойш гадаад хэлний мэдлэгээ хэрхэн ном уншингаа сайжруулах талаар их судалж, олон ч арга оролдож үзсэн. Гол нь гадуур зарагдаж байгаа болон интернэтээр үнэгүй байдаг англи номнуудын түвшин нь надад таарахгүй болохоор шантрах тохиодол их гарч байсан. Харин энэ хөнгөн уншлагын хөтөлбөр миний тохирсон түвшин удаан хугацааных ч гэсэн өдөр болгон дадал суулгаж унших зарчмаар англи хэлээ сайжруулах боломжийг надад олгож өгсөн.
Орхон аймаг, 1-р сургуулийн 6-р ангийн сурагч
Анх 2018 оны 11 дүгээр сараас цахим номын санг анх ашиглаж эхэлсэн. 2 сарын хугацаанд англи үгийг зөв хурдан уншиж сурахаас гадна аливаа үгийн утгыг ойлгож, дагаж уншсанаар үгийг зөв хэлж сурч үгийн сан маань нэмэгдэж байна.Энэ цахим номын сан надад үр дүнтэй байгаа учир цаашид суралцах хүсэлтэй байна. Баярлалаа.
Аccess хөтөлбөрийн оролцогч, 3-р сургуулийн сурагч
XReading цахим номын санг хэрэглэснээр сонсгол илүү сайжирдаг. Бид нарын хувьд хичээл дээрх сонслого хурдан учраас зарим үгийг сонсож чаддагүй. Тус цахим номын сангийн хувьд аудиог хурдан, удаанаар тохируулж болдог, аудионы хурдыг нь удаашруулаад сонсохоор дуудлагыг илүү сайн тогтоогддог. Үүнийгээ ашиглаад хичээлдээ оролцохоор сонсгол нэлээн сайжирсан нь мэдэгддэг. Онцлог нь өөрийн дуртай зүйлийг сонирхлынхоо дагуу унших нь бүр сонирхолтой байдаг, нэг үг олон давтагдаж гардаг учраас толгойд илүү цээжлэгдэж үлддэг.
Ач анагаах ухааны дээд сургууль
Цахим номы сангийн хувьд бол зуршил болгоод цаг заваа зориулж чадвал хамгийн сайн нь ямар нэг газар очиж багшаар заалгаж түгжрэл хүлээх сургалтруу явах тэр цагийг минь хэмнэж өөрийн түвшингээ муу дунд сайн гэж ялгадаг хэр нь мэдэхгүй байгаагаа нөхөөд суралцах боломжтой бас хүмүүст яг дуртай киногоо сонгоод үздэг шиг сонголт хийгээд Уншихад урамтай байдаг. Баярлалаа илүү их цагаа гаргаад өөрийнхөө ирээдүйн төлөө хичээнэ.
Blue Bus ХХК-ийн гүйцэтгэх захирал, Обзерв Консалтинг ХХК-д зөвлөх
Би маш завгүй ажилладаг хүн. Англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх талаар мэдэхгүй хий л сурах юмсан сурах юмсан гэж их удаан явлаа. Ер нь бол аль нэг дамжаанд очиж сууж амждаггүй учираас өөрийнхөө англи хэлийг байнга хөгжүүлж чаддаггүй байсан. Харин найз маань цахим номыг санал болгосноор сонсож чих онгойх, сүүдэр мэт дагаж хэлэхдээ аялгатай болж, унших гэх мэт янз бүрийн чадвараа нэг зэрэг хөгжүүлж эхэлсэн. Гол нь үргэлж хажууд байх боломжтой нь их олзуурхууштай юмаа. Зав л гарвал уншаастай. Гол нь энэ номнууд их сонирхолтой бас төвшиндөө тохирсон номуудын ард гарчихаад их урамтай байгаа. Ажлынхаа хэд хэдэн залууст санал болгоод нэг нэр заагаад нэг ном зэрэг уншаад санал бодлоо ойлголтоо ярилцах бас их сонирхолтой болж байна. Заримдаа бид нар өөр өөрөөр ойлгоод ирсэн ч тохиолдол байдаг шүү.
Татварын Ерөнхий Газрын сургалтын төвд татварын улсын байцаагч
Би англи хэл сурах байгаа гэж олон жил таньдаг найз нөхөддөө ярьсан. Учир нь англи хэл сурах арга барилаа олохгүй, зориглож эхэлж чадахгүй байлаа. Харин цахим номын санг өдөр бүр 20-30 минут ном уншаад маш их үр дүнд хүрсэн. Үүнд: 1. Цахим ном сан дахь номнууд нь зурагтай учир үгээ толь бичиг ашиглаж орчуулахгүйгээр ямар утгатай үг гэдгийг шууд ойлгож, уншиж, цээжилж сурсан. 2. Аудиотой байдаг болохоор сонсох чадвараа сайжруулсан. 3. Уншсан номоороо дараа нь тест бөглөдөг болохоор өөрийгөө хэр ойлгосон талаар үнэлдэг нь таалагдсан. 4.Түвшин ахих тусам улам их ном унших сонирхол төрүүлдэг гэх мэт олон давуу талтай. Лингорсын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Мобиком корпорацийн ажилтан
Цахим номын сангийн хэрэглэгч болоод 3 сарын хугацаа өнгөрчээ. Миний хувьд заавал IELTS-ийн оноо авахын тулд англи хэлийг сурах биш, дэлхийн хаана ч өөрийгөө ойлгуулах, хэрэгтэй мэдээллээ олж авахад хамгийн анхдагч хэл учраас англи хэлийг сурах ёстой гэж боддог. Манай сургалтын програмд сонсох ярих чадварыг орхигдуулдаг юм шиг санагддаг. Харин энэ цахим номын сан нь уншихаас гадна сонсох боломжтой байгаа нь давуу тал гэж санагдсан. Анх номоо уншихдаа хамгийн бага level-с нь эхэлж уншихдаа зэрэг сонсоод, Quiz test бөглөж ойлголтоо бататгаад их урам авсан. Хэл сурахад хэзээ ч оройтохгүй. Баярлалаа Lingors.
ШУТИС-ийн 4-р курсын оюутан
Би хүссэн газраасаа, хүссэн үедээ өөрийн цаг зав, сонирхолд нийцүүлэн хэнээс ч хамааралгүйгээр ямар ч төрлийн ном унших нь хамгийн том давуу тал. XReading цахим номын сан бүх түвшний номыг агуулсан учир ойлгохгүй, чадахгүй байх, шантрал гэгчийг үгүй болгож, анхан шатнаас эхлэн номоо уншиж ойлгож түүндээ урамшиж, цааш илүү их уншиж англи хэлээ сайжруулах том боломжийг олгодог.
"My dent" гэр бүлийн шүдний эмнэлгийн эмч
Би унших их дуртай. Цаг гарвал нам гүм орчинд ном уншаад суухад амарч байгаа юм шиг тайван, тухтай мэдрэмж төрдөг. Тиймээс lingors-н цахим номын санг ашиглан хэлээ сайжруулах нь миний хувьд маш үр дүнтэй арга болсон. Өөрийнхөө түвшинд тохирсон ном сонгон дүрмийн мэдлэгээ цэгцэлж үгийн баялгаа нэмэгдүүлэхээс гадна уншиж байгаа номоо аудиогоор сонсож мөн сонсонгоо дагаад чангаар уншсанаар зөв дуудлагатай болох, сонсголоо давхар хөгжүүлэх боломжтой. Мөн номоо уншиж дуусаад quiz тестээ ажиллаж шинэ үгээ давтана, мөн өөрийнхөө уншаад ойлгох чадвараа давхар шалгана гээд англи хэлийг илүү хэрэглээ талаас нь сурах боломжтойгоос гадна бүх чадварыг /унших, сонсох, бичих... гээд/ зэрэг хөгжүүлнэ. Бас нэг чухал зүйл нь номын сонголт үнэхээр арвин учраас маш сонирхолтой. Номнууд нь бүгдээрээ тухайн түвшний дүрмийн дагуу бичигдсэн байдаг гээд олон давуу талтай нь таалагддаг.
Орхон аймаг, 4-р сургуулийн сурагч
Лингорсын хамт олон болон удирдаж байгаа С.Туул багшдаа шинэ оны мэнд хүргээд ийм сайхан ажил эхлүүлж хүүхдүүдийг англи хэл сурах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баярласан талархсанаа илэрхийлье. Манай охин 4 дүгээр ангид сурдаг. Түүний хүсэл мөрөөдөл Америкт тэтгэлэгээр анагаахын чиглэлээр доктор болно гэж ярьдаг юм. Гэвч 4 дүгээр ангид англи хэл заадаггүй болохоор яах вэ гээд хурдан 5 дугаар ангид орж англи хэл үзэх юмсан гэж үргэлж яардаг байлаа. Нэг орой Туул багш мэдээлэл өгч би охиноо бүртгүүлсэн.Энэ явдал охинд маань маш том бэлэг болж тэр нэг ч англи үг мэдэхгүй боловч маш сонирхолтойгоор уншиж эхэлсэн бөгөөд одоо сарын хугацаанд өдөр болгон 1-3 ном уншиж маш олон үгийн сантай болж өөрт тохирсон номоо төвөггүй уншдаг болсон. Өдөр болгон шинэ үгээ өнгийн цаасан дээр тэмдэглэн бичиж цээжлэн надад шалгуулдаг. Охин маань Та бүхний бэлдсэн номыг маш аз жаргалтайгаар уншдаг. Түүнд аз жаргал бэлэглэсэн Та нарт баярлалаа.
Оюуны Ундраа Цогцолбор сургуулийн сурагч
Миний хувьд 10-н жилийн сурагч, багш нарын дүрэм журмаас залхаж байна. Мөн орчин үед цахим ертөнц нь үе тэнгийн найз нөхөд болон миний амьдралын нэгээхэн хэсэг аль хэдийн болчихсон. Тиймээс багшаас хараат бус, үр дүнтэй, хурдан, өөрийгөө хуурахгүй, хөгжилтэй, зөвөөр гадаад хэлийг сурах эхлэл маань болсон.
Монос дээд сургууль, Багш
Англи хэлний хөнгөн уншлагын 6 сарын хөтөлбөрт хамрагдсанаар англи хэлний маань түвшин тодорхой хэмжээгээр дээшилсэн байгаа. Тухайлбал, дүрэм, ном тус бүр нь аудиотой учир сонсгол болон дуудлага маань сайжирсан. Тус сургалтын давуу талаас дурьдвал номын сонголт маш их, интернэттэй ямар ч орчинд зав чөлөөгөөрөө номоо сонгон унших боломжтой. Тус сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна.
Loading...
Та бүхэнд сэтгэгдлээ үлдээх боломж олгосонд маш их баярлалаа. Өмнө нь би Англи хэл сурахын тулд ном унших арга барил ашиглах гэж оролдож байсан ч хэзээ ч амжилттай болж байгаагүй юм. Учир нь бүрэн гүйцэт ойлгохгүй болохоор идэвх буураад сүүлдээ бууж өгсөн байдаг. Харин Лингорстой танилцсанаар Англи хэл дээрх номыг бүрэн ойлгоод унших боломжтой болсон болохоор өмнөх шигээ дундаас нь орхихгүй байж чадаж байгаадаа баяртай байгаа. Мөн уншаад бүрэн ойлгож буй номын түвшингээрээ өөрийнхөө мэдлэгийг багцаалж болж байгаа нь үнэхээр COOL… Мөн хамт ажилладаг охин маань Early beginner түвшний номыг ойлгож чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж байхад нь “Уншаад л бай, нэг л мэдэхэд ойлгодог болчихсон байна” гэж зөвлөж байсан маань хэрэг болж нөгөө охин маань Early beginner түвшний номыг уншаад дуусч байгааг сонсох үнэхээр таатай байсан. Хүн хичээл зүтгэл гаргаж л байгаа бол үр дүнг хэзээд үзнэ. Та бүхэнд ажлын амжилт, арвин их номын сантай болохыг хүсье!