👇БАГШ ТА ӨӨРИЙН БҮРТГЭЛЭЭ ЭНД ДАРЖ ИЛГЭЭНЭ ҮҮ.

ТҮВШИН АХИУЛАХ ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ
ЭШ БОЛОН IELTS ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10–11 дүгээр ангийн сурагчдын англи хэлний чадварыг Extensive Reading (түвшинд тохирсон унших аргачлал)-д суурилан хөгжүүлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, унших, бичих, сонсох, ярих чадварыг ахиулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Мөн энэхүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчдыг
Элсэлтийн шалгалт болон IELTS шалгалтад бэлтгэх суурь чадваруудыг системтэйгээр хөгжүүлэх зорилготой.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Хөтөлбөр 2026-2028 онд нийт 3 жил хэрэгжих ба эхний жилийн үр дүнг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамруулж дүгнэнэ.

Сонгон суралцах хөтөлбөр №1

ТҮВШИН АХИУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САР БҮР УНШИХ НОМЫН ТОО, УНШИХ ҮГ, СОНСОХ ЦАГ БОЛОН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ ЗОРИЛТ:

10 ДУГААР АНГИ

Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохирсон:

  • Нийт 20 ном, 30’000 үг унших, 3 цаг сонсох,
  • 4 номын тэмдэглэл Journal цэсэнд хөтлөх

11 дүгээр анги

Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохирсон:

  • Нийт 20 ном, 35’000 үг унших, 3 цаг сонсох,
  • 4 номын тэмдэглэл Journal цэсэнд хөтлөх

үгсийн сан

Xreading цахим номын сангаас:

  • Академик үгсийн сан нэмэгдүүлэхэд зориулан хэвлэлийн газруудын номноос тусгай тохируулсан Assignment-аар уншина

Сар бүр тусгай тохируулсан Assignment-аар 10 ном уншсан байна
Assignment нээгдэх хугацаа: Академик үгсийн сан /2026.03.01-2027.03.31/

Сонгон суралцах хөтөлбөр №2

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БОЛОН IELTS ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ ЧИГЛҮҮЛЭГ ХӨТӨЛБӨР:

Тусгайлсан сургалтын хөтөлбөр агуулгын дагуу Moodle сургалтын систем дээр суралцах ба сурагч бүрт өөрсдийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэн сургалтандаа хамрагдана.


Үргэлжлэх хугацаа: 2026 оны 4-р сарын 1-ний өдрөөс 2027 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл


анги хамт олонд тавигдах үндсэн болзол

  • Нийт ангийн сурагчдын 80 хувь ба түүнээс дээш хувь нь унших, сонсох, бичих зорилтоо сар бүр хангасан байх
  • “Read and Rise Bayankhongor" төслийн хүрээнд өөрсдийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааг онцлон, дүгнэсэн “Бидний амжилт” буюу “Our achievement” гэсэн агуулга бүхий номын тэмдэглэл, зурагт хуудас, ханын сонин, видео контент гэх мэт өөрт тохирсон хэлбэрээр бэлтгэн “Extensive Readers in Bayankhongor” фэйсбүүк группд 2026.03.01-2027.03.31-ний хооронд улирал тутам буюу 6, 9, 12 сар болон 2027 оны 3-р саруудад нийтэлнэ. #Read_and_Rise_Bayankhongor хаштагтайгаар сургууль, анги бүлгийн нэрээ бичнэ.

Extensive readers in Bayankhongor группд нэгдэх

Онцлох үйл ажиллагаа

Assignment нээгдэх хугацаа: Хүн бүр Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна /2026.03.01-2027.03.31/

1. Tesol Expert Х.Нинж-Эрдэнийн Англи хэл үр дүнтэй сурах арга барил, зөвлөгөө бүхий “English Powered” 12 цуврал номыг эх хэл дээрээ буюу Монгол хэл дээрээ хөтөлбөрийн хугацаанд Xreading цахим номын сангаас “Хүн бүр Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна” гэсэн assignment цэсээр уншсан байна.


Х. Нинж-Эрдэнэ зохиолчтой уулзалт онлайнаар зохион байгуулагдана.

Бусад үйл ажиллагаа

Лингорс боловсролын байгууллагаас зохион байгуулагдах Улсын хэмжээний уншлагын марафон, хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой


Лингорс боловсролын байгууллагаас зохион байгуулдаг олон улсын зохиолчидтой хийх уулзалтуудад оролцуулах

Уншигч сурагчдын дунд Speech эвент зохион байгуулна

Сурагчдын хэлний түвшинг тогтоох шалгалт (хөтөлбөрийн эхэн болон төгсгөлд 2 удаа)
Цахим номын санг ашиглах системийн зөвлөгөө чиглүүлэг өгөх
Унших арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлж буй ментор багш нар төсөлд хамрагдаж буй анги удирдсан багш нар болон англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана
CRM form will load here

ХОЛБОО БАРИХ

Манай цахим номын сан, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Phone +976 75059025