👇 ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

багш та бүртгэлээ илгээнэ үү

ЗОРИЛГО

Баян-Өлгий аймгийн суралцагчдын англи хэлээр уншиж, ойлгох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн Extensive Reading буюу тогтмол унших аргачлалд сургах, улмаар олон улсын англи хэлний шалгалтын чадварыг эзэмшүүлэх, шалгалтад үр дүнтэй бэлтгэх, өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжихэд оршино.

сурагчдад тавигдах үндсэн болзол

5-р ангийн ангилал

Нийт 40 ном,20’000 үг унших,2 цаг сонсох

8-р ангийн ангилал

Нийт 40 ном, 50’000 үг унших, 5 цаг сонсох

10-р ангийн ангилал
Нийт 40 ном, 70’000 үг унших, 8 цаг сонсох
12-р ангийн ангилал
Нийт 40 ном, 100’000 үг унших, 12 цаг сонсох

анги хамт олонд тавигдах үндсэн болзол

  • Нийт ангийн сурагчдын 80 хувь ба түүнээс дээш хувь нь сурагчдад тавигдах үндсэн болзлыг хангасан байх

  • 2026.04.20-2026.05.05-ний хооронд “Англиар уншигч анги 2026” аяны хүрээнд өөрсдийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааг онцолсон, дүгнэсэн “Бидний амжилт” буюу “Our achievement” гэсэн агуулга бүхий 2-3 минутын бичлэг бэлтгэн “Extensive Readers in Bayan-Ulgii” фэйсбүүк группд нийтэлнэ. #Англиар_уншигч_анги_2026 хаштагтайгаар сургууль, анги бүлгийн нэрээ бичнэ.

Extensive readers in Bayan-Ulgii группд нэгдэх

Онцлох үйл ажиллагаа

  • Онцлох үйл ажиллагааны хүрээнд уншсан номын гүйцэтгэл “Англиар уншигч анги” үе шатын үндсэн болзолд тооцогдоно.

1. Tesol Expert Х.Нинж-Эрдэнийн Англи хэл үр дүнтэй сурах арга барил, зөвлөгөө бүхий “English Powered” 12 цуврал номыг эх хэл дээрээ буюу Монгол хэл дээрээ хөтөлбөрийн хугацаанд Xreading цахим номын сангаас “Хүн бүр Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна” гэсэн assignment цэсээр уншсан байна.

  • Бага анги- 3 цуврал
  • Дунд анги- 8 цуврал
  • Ахлах анги- 12 цуврал уншина

2. Зохиолч Michael Lacey Freeman ‘Өндгөн Толгойт’ буюу ‘Egghead’ II, “Egg head movie гэсэн 2 номыг Xreading цахим номын сангаас “Egghead” гэсэн Assignment цэсээр анги хамт олноороо уншиж үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар уялдуулан хэлэлцүүлгийг анги удирдсан багш, нийгмийн ажилтаны оролцоотой зохион байгуулна.

шилдэг байруудыг шалгаруулах зарчим

“Болзлоо амжилттай хангасан Англиар уншигч анги” шалгаруулах нөхцөл:

Ангийн сурагчдын 80-аас дээш хувь нь үндсэн болзол болон бүтээлч видео хийх болзлоо бүрэн хангасан нөхцөлд “Болзлоо амжилттай хангасан Англиар уншигч анги”-аар шалгарна.

Шилдэг байруудыг шалгаруулах нөхцөл:

Бүтээлч видеог хөндлөнгийн үнэлгээний баг шалгуурын дагуу үнэлнэ.
Бүтээлч видеонд тавигдах шалгуур

  • Тухайн анги хамт олны хэрэгжүүлсэн бүтээлч ажил, санаачилгууд, ахиц амжилтуудаа дүгнэсэн байдал
  • Видео бичлэгийн бүтээлч байдал,
    удирдамжид заасны дагуу шаардлагыг хангасан байдал.


марафоны шагнал

1-р байр:

1-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр:

2-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр:

3-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

4, 5-р байр:

Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

CRM form will load here

ХОЛБОО БАРИХ

Манай цахим номын сан, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Phone +976 75059025