👇 ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

багш та бүртгэлээ илгээнэ үү

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарын хэлний чадварыг Extensive Reading буюу унших арга зүйтэй хосолсон IELTS -ийн шалгалтад бэлтгэх, оноогоо ахиулахад чиглэсэн хөтөлбөрөөр дамжуулан чадавхжуулж үр дүнд хүрэхэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Хөтөлбөр 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2026 оны 06 дугаар сарын 18-ны
өдрийг дуустал хугацааг хамруулж дүгнэнэ.

Extensive readers in Bayankhongor группд нэгдэх

БАГШ НАРЫН АНГЛИ ХЭЛНИЙ 4 ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТ:

1. IELTS Mock and Placement test: (2026.03.23)

PQS олон улсын байгууллагын тестийн цахим платформоор дамжуулан IELTS mock шалгалтыг хөтөлбөрийн эхэнд оролцогчдоос нэгдсэн байдлаар цахимаар авч зохион байгуулна.

2. Extensive Reading арга зүйд суурилсан XReading цахим номын санд унших хөтөлбөр:

  • Xreading цахим номын сангаар дамжуулан сар бүр тогтмол ном уншиж, quiz өгч уншсан үгийн тоогоо нэмэгдүүлнэ. Мөн сонсох, бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор энгийн болон тусгай assignment-р уншиж, шинэ үг хэллэг болон академик үгсийн сангаа баяжуулна.

    Энэхүү хөтөлбөр 6 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд багш бүрийн ангийн сурагчид нийтдээ 3.0 сая үг уншсан байх зорилт тавьж ажиллана.

Үргэлжлэх хугацаа:  2026.04.01-2026.10.30-ны өдрийг хүртэл

3. Moodle системд суурилсан сургалт

Хөтөлбөрийн эхний нэг сарын хугацаанд оролцогчид Extensive Reading арга зүйг ойлгох, хэрэгжүүлэх суурь мэдлэгээ бүрдүүлэхэд анхаарна.

Сургалтын хүрээнд:
  • Moodle сургалтын системд байршуулсан “Extensive Reading Basic Understanding” модуль сургалтад хамрагдах
  • Xreading цахим номын сангийн хэвлэлийн газруудын онцлогийг танин мэдэх
  • Өөрийн түвшинд тохирсон номыг хэрхэн зөв сонгох арга барил суралцах
Үргэлжлэх хугацаа: 2026.04.01– 2026.04.30-ны өдөр хүртэл

4. Moodle сургалтын онлайн системд суурилсан IELTS шалгалтад бэлтгэх сургалт:

Энэ үе шатанд суралцагч багш нар Moodle онлайн сургалтын систем дээр IELTS шалгалтад бэлтгэх онлайн сургалтад хамрагдана.

Үргэлжлэх хугацаа: 2026.04.01-2026.10.30-ны өдрийг хүртэл

5. IELTS Mock test: (2 дахь удаа)

PQS олон улсын байгууллагын тестийн цахим платформоор дамжуулан IELTS mock хоёр дахь удаагийн шалгалтыг оролцогчдоос нэгдсэн байдлаар цахимаар авч зохион байгуулж, ахиц амжилтыг нь үнэлнэ.

Үргэлжлэх хугацаа: 2026.10.20-2026.10.30-ны хүртэл

4. Бодит шалгалтын тест дээр ажиллах дадлагын үе:

Энэ үе шатанд англи хэлний багш нар олон улсын англи хэлний шалгалтын бодит тестүүд дээр ажиллах дадлага хийж, шалгалтын бүтэц, стратегийг гүнзгий ойлгох зорилготой.

Үүнд:
  • Тестийн цагийг зөв хуваарилж ажиллах арга барилд суралцах
  • Шалгалтын чимээгүй, бодит орчинд дасах
  • Сурагчдыг шалгалтад бэлтгэх сэтгэл зүйн болон арга зүйн туршлага хуримтлуулах
  • Тест дээр олон удаагийн давтамжтай дадлага хийх

Мөн багш нар:
  • Өөрийн алдаанд дүн шинжилгээ хийх
  • Ямар асуултын төрөл дээр алдаа гарч байгааг тодорхойлох
  • Шалгалтын үр дүнтэй стратегийг боловсруулж сайжруулах

Үүний тулд багш бүр “Analysis Sheet” ашиглан тестийн дараах дүн шинжилгээний тэмдэглэл хөтөлнө.

Үргэлжлэх хугацаа: 2026.11.01-2027.03.31-ны өдөр хүртэл

4. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх IELTS Mock Test: (3 дахь удаа)

Хөтөлбөрийн төгсгөлийн шатанд оролцогчдын ахиц дэвшил, сурсан мэдлэгийг үнэлэх зорилгоор IELTS Mock Test-ийн 3 дахь шалгалтыг зохион байгуулна.

Шалгалтыг PQS олон улсын байгууллагын тестийн цахим платформоор дамжуулан нэгдсэн байдлаар цахимаар авч, оролцогчдын англи хэлний түвшин болон шалгалтын бэлтгэлийн ахицыг үнэлнэ.
CRM form will load here

ХОЛБОО БАРИХ

Манай цахим номын сан, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Phone +976 75059025