👇 ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

багш та бүртгэлээ илгээнэ үү

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын англи хэлний түвшинг Extensive Reading буюу сурагчдын түвшинд тохирсон унших аргачлалд суурилан, үгсийн сан, унших, бичих, сонсох, ярих чадварыг сайжруулж, хэлний чадваруудыг чанартай эзэмшүүлэхийн зэрэгцээ тэгш хүртээмжтэй дэмжихэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Хөтөлбөр 2026-2028 онд нийт 3 жил хэрэгжих ба эхний жилийн үр дүнг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамруулж дүгнэнэ.

сар бүр сурагчдад тавигдах үндсэн болзол

6-р ангийн ангилал

Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохирсон:

  • 10 ном, 10’000 үг унших, 1 цаг сонсох,
  • 2 номын тэмдэглэл Journal цэсэнд хөтлөх

7-р ангийн ангилал

Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохирсон:

  • 10 ном, 15’000 үг унших, 1 цаг сонсох,
  • 2 номын тэмдэглэл Journal цэсэнд хөтлөх

8-р ангийн ангилал

Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохирсон:

  • 10 ном, 20’000 үг унших, 2 цаг сонсох,
  • 3 номын тэмдэглэл Journal цэсэнд хөтлөх
9-р ангийн ангилал

Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохирсон:

  • 10 ном, 25’000 үг унших, 2 цаг сонсох,
  • 3 номын тэмдэглэл Journal цэсэнд хөтлөх

анги хамт олонд тавигдах үндсэн болзол

  • Нийт ангийн сурагчдын 80 хувь ба түүнээс дээш хувь нь унших, сонсох, бичих зорилтоо сар бүр хангасан байх
  • “Read and Rise Bayankhongor" төслийн хүрээнд өөрсдийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааг онцлон, дүгнэсэн “Бидний амжилт” буюу “Our achievement” гэсэн агуулга бүхий номын тэмдэглэл, зурагт хуудас, ханын сонин, видео контент гэх мэт өөрт тохирсон хэлбэрээр бэлтгэн “Extensive Readers in Bayankhongor” фэйсбүүк группд 2026.03.01-2027.03.31-ний хооронд улирал тутам буюу 6, 9, 12 сар болон 2027 оны 3-р саруудад нийтэлнэ. #Read_and_Rise_Bayankhongor хаштагтайгаар сургууль, анги бүлгийн нэрээ бичнэ.

Extensive readers in Bayankhongor группд нэгдэх

Онцлох үйл ажиллагаа

Assignment нээгдэх хугацаа: Хүн бүр Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна /2026.03.01-2027.03.31/

1. Tesol Expert Х.Нинж-Эрдэнийн Англи хэл үр дүнтэй сурах арга барил, зөвлөгөө бүхий “English Powered” 12 цуврал номыг эх хэл дээрээ буюу Монгол хэл дээрээ хөтөлбөрийн хугацаанд Xreading цахим номын сангаас “Хүн бүр Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна” гэсэн assignment цэсээр уншсан байна.


Х. Нинж-Эрдэнэ зохиолчтой уулзалт онлайнаар зохион байгуулагдана.

Бусад үйл ажиллагаа

Лингорс боловсролын байгууллагаас зохион байгуулагдах Улсын хэмжээний уншлагын марафон, хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой


Лингорс боловсролын байгууллагаас зохион байгуулдаг олон улсын зохиолчидтой хийх уулзалтуудад оролцуулах

Уншигч сурагчдын дунд Speech эвент зохион байгуулна

Сурагчдын хэлний түвшинг тогтоох шалгалт (хөтөлбөрийн эхэн болон төгсгөлд 2 удаа)
Цахим номын санг ашиглах системийн зөвлөгөө чиглүүлэг өгөх
Унших арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлж буй ментор багш нар төсөлд хамрагдаж буй анги удирдсан багш нар болон англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана
CRM form will load here

ХОЛБОО БАРИХ

Манай цахим номын сан, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Phone +976 75059025