Энд дарна уу👇

хөтөлбөрт бүртгүүлэх

зорилго

MASTERING IELTS хөтөлбөр нь мэргэжлийн болон бусад судлагдахууны багш нарыг олон улсын стандартад нийцсэн цогц хөтөлбөрийн дагуу бие даан, системтэйгээр IELTS-д үр дүнтэй бэлдэх зорилготой.

Хөтөлбөрийн онцлог

3 удаагийн MOK тест

Гарааны үнэлгээ, явцын үнэлгээ, үр дүнгийн үнэлгээ гаргах зорилготой 3 удаагийн IELTS-ийн мок шалгалт өгнө.

Онлайн платформ

LMS системд байршуулсан цахим хичээлүүдийг үзэж, сорилтуудыг гүйцэтгэх замаар бие даан суралцах чадвараа сайжруулна. Хүссэн хичээлээ цаг хугацаа, орон зай үл харгалзан давтан үзэх, судлах боломжтой.

Writing & Speaking үнэлгээ

IELTS Writing & Speaking жишиг даалгавар гүйцэтгэнэ. Мэргэжлийн багш үнэлгээ өгч, зөвлөгөө буюу feedback өгнө.

Явцын үнэлгээний уулзалт

Сар тутамд нэгдсэн уулзалт зохион байгуулж, явц болон гаргасан үр дүнг тайлагнана. IELTS-ийн шалгалт өгөх нэгдмэл зорилготой сонирхлын бүлэгт нэгдэн, туршлага нээлттэй солилцох боломж үүснэ.

Танд зориулсан мэргэжлийн зөвлөгөө

IELTS-ийн сургалтын төгсгөлд өөрийн гүйцэтгэл, үнэлгээнд суурилсан ганцаарчилсан зөвлөгөөг мэргэжлийн багшаас авна.

Баталгаат эх сурвалж

Цаг хугацаагаа хэмнэн сургалтын хүрээнд сонгон бэлтгэсэн, хамгийн сүүлийн үеийн IELTS жишиг шалгалтыг найдвартай эх сурвалжаас гүйцэтгэнэ.

Хөтөлбөрийн хугацаанд юу сурах вэ?

1. Удиртгал хөтөлбөр

IELTS-ын шатанд шалгалтад бэлтгэх сэтгэл зүй, IELTS бүтэц, шалгуур, Англи хэлний үгийн сан болон дүрмийн мэдлэгийг Extensive Reading аргачлалтай уялдуулан хөгжүүлэн сэргээх, IELTS-д бэлдэх суурь мэдлэгийг бие даан эзэмшинэ.

2.Үндсэн IELTS-д бэлтгэх хөтөлбөр

Listening, Reading, Writing, Speaking чадваруудын тус бүрийн стратеги, техникийг судлан, бодит практик хэрэглээг танин мэдэж, сорилт жишиг даалгаврууд гүйцэтгэх, стратегийг өөрийн болгож эзэмшинэ.

3. IELTS-ийн хөтөлбөрийн дараах нэмэлт хөтөлбөр

IELTS-ын шалгалт өгөхөд бэлэн болсон эсэхдээ өөртөө үнэлгээ хийх аргачлалыг заах ба шалгалтад хэрхэн бэлтгэж очих тухай зөвлөгөө өгнө.

CRM form will load here

ХОЛБОО БАРИХ

Phone +976 75059025