зорилго

Англи хэлний болон бусад судлагдахууны багш нарын англи хэлний ур чадварыг хөгжүүлэх, унших, сонсох чадварыг сайжруулах, хамтран суралцах, туршлага солилцох замаар хэлний түвшинг ахиулахад оршино.

Maрафонд оролцох:

Оролцогч бүр Xreading цахим номын сангийн эрхтэй байх бөгөөд тухайн эрх нь 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг дуустал хүчинтэй байна. Хэрэв марафоны явцад эрхийн хугацаа дуусах тохиолдолд эрхээ сунгуулж уншина.

Англи хэлний мэргэжлийн багшийн болзол:

1-р үе

55 000 үг унших, 6 цаг сонсох

2-р үе

60 000 үг унших, 7 цаг сонсох

3-р үе
65 000 үг унших, 8 цаг сонсох
4-р үе
70 000 үг унших, 9 цаг сонсох

Бусад судлагдахууны багшийн болзол:

1-р үе

20 000 үг унших, 3 цаг сонсох

2-р үе

25 000 үг унших, 4 цаг сонсох

3-р үе
30 000 үг унших, 5 цаг сонсох
4-р үе
35 000 үг унших, 6 цаг сонсох

ER Teacher's in Mongolia группт нэгдэх

МАРАФОНЫ ХУГАЦААНД

“ENGLISH POWERED” 12 цуврал номоос эх хэл дээрээ буюу Монгол хэл дээрээ марафоны хугацаанд уншина.

Tesol Expert Х.Нинж-Эрдэнийн Англи хэл үр дүнтэй сурах арга барил, зөвлөгөө бүхий номоос өөрт таалагдсан 3 цувралыг Xreading цахим номын сангаас “Хэн ч Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна” гэсэн assignment цэсээр уншина. Энэхүү цувралаас олж авсан мэдлэгээ бататган бүтээлч тэмдэглэл хөтөлж Extensive readers in Mongolia Фэйсбүүк группд нийтлэхэд нээлттэй (Рийл, постер, нийтлэл гэх мэт өөрийн дуртай арга барилаар оруулж болно.)

Марафоны хаалтын үйл ажиллагаа дээр тухайн зохиолчтой уулзалтад оролцож англи хэл сурах зөвлөгөө, бүтээлийн онцлогийн талаар зохиолчоос сонирхсон асуултаа нээлттэй асуух боломжтой бөгөөд зохиолчтой Англиар шууд ярилцах, танилцах боломжтой.

шилдэг байруудыг шалгаруулах зарчим

  • Шилдэг уншигчид:
    Ангилал бүрд болзол хангасан оролцогчид болон шилдэг байруудыг уншсан үгийн тоо болон сонссон цагийг харгалзан шалгаруулна.

марафоны шагнал

1-р байр:

Сертификат + Ухаалаг таблет + Нэрийн бэлэг

2-р байр:

Сертификат + Гадаад багштай ганцаарчилсан ярианы сургалтын 1 сарын 16 оролттой эрх + Нэрийн бэлэг

3-р байр:

Сертификат + Гадаад багштай ганцаарчилсан ярианы сургалтын 1 сарын 12 оролттой эрх + Нэрийн бэлэг

4, 5-р байр:

Сертификат + Гадаад багштай ганцаарчилсан ярианы сургалтын 1 сарын 8 оролттой эрх + Нэрийн бэлэг

Болзлоо хангасан оролцогчдод:

Албан ёсны сертификат и-мэйлээр илгээнэ.

ХОЛБОО БАРИХ

Манай цахим номын сан, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Phone +976 75059025