👇 ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

багш та бүртгэлээ илгээнэ үү

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын англи хэлний түвшинг Extensive Reading буюу сурагчдын түвшинд тохирсон унших аргачлалд суурилан үгсийн сан, унших, бичих, сонсох, ярих чадварыг сайжруулж, Элсэлтийн шалгалт болон IELTS шалгалтын бэлтгэл болгон дэмжихэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Хөтөлбөр 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацааг хамруулж дүгнэнэ.

ахлах ангийн хөтөлбөр

1. Сурагчдын хэлний түвшин тогтоох шалгалт:

Төслийн эхэнд буюу 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олон улсын стандартад нийцсэн түвшин тогтоох шалгалтыг онлайн системээр авч сертификат олгоно.

2. Xreading цахим номын санд суурилсан Унших, сонсох чадвар сайжруулах хөтөлбөр:

  • 300,000-аас дээш үг унших
  • 10 цаг сонсох
  • Өөрсдийнхөө түвшинд тохирсон номуудыг сонгон уншиж ном бүрийн quiz тестүүдийг өгөх

Академик үгсийн сангийн Assignment:

  • 20-оос дээш ном уншиж ном бүрийн бататгах quiz тестийг өгсөн байна. Энэ Assignment-аар уншсан гүйцэтгэл 300,000 үг унших үндсэн болзолд хамаарна.

Үргэлжлэх хугацаа: 2026.03.18 - 2026.06.08-ны өдөр хүртэл

3. Элсэлтийн шалгалт болон IELTS шалгалтын бэлтгэл чиглүүлэг хөтөлбөр:

  • Тусгайлсан сургалтын хөтөлбөр агуулгын дагуу Moodle сургалтын систем дээр суралцах ба сурагч бүр өөрсдийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэн сургалтандаа хамрагдана.
Үргэлжлэх хугацаа: 2026.04.01- 2026.06.18-ны өдөр хүртэл

4. Сурагчдын хэлний ахицыг үнэлэх шалгалт:

  • Төслийн төгсгөлд буюу 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон улсын стандартад нийцсэн түвшин тогтоох шалгалтыг онлайн системээр авч сертификат олгоно.

анги хамт олонд тавигдах үндсэн болзол

  • Нийт ангийн сурагчдын 80 хувь ба түүнээс дээш хувь нь унших, сонсох, бичих зорилтоо сар бүр хангасан байх
  • “Read and Rise Bayankhongor" төслийн хүрээнд өөрсдийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааг онцлон, дүгнэсэн “Бидний амжилт” буюу “Our achievement” гэсэн агуулга бүхий номын тэмдэглэл, зурагт хуудас, ханын сонин, видео контент гэх мэт өөрт тохирсон хэлбэрээр бэлтгэн “Extensive Readers in Bayankhongor” фэйсбүүк группд 2026.03.01-2027.03.31-ний хооронд улирал тутам буюу 6, 9, 12 сар болон 2027 оны 3-р саруудад нийтэлнэ. #Read_and_Rise_Bayankhongor хаштагтайгаар сургууль, анги бүлгийн нэрээ бичнэ.

Extensive readers in Bayankhongor группд нэгдэх

Бусад үйл ажиллагаа

Унших арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлж буй ментор багш нар төсөлд хамрагдаж буй сонгон суралцах ангийг чиглүүлэн ажиллаж байгаа англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана
Цахим номын санг ашиглах системийн зөвлөгөө чиглүүлэг өгөх
CRM form will load here

ХОЛБОО БАРИХ

Манай цахим номын сан, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Phone +976 75059025