Skip to content
Ангиа марафонд бүртгүүлэх👇
Хүсэлт илгээх

Зорилго

  • Англи хэлээр тогтмол унших дадлыг төлөвшүүлж, номоор дамжуулан шинэ мэдлэг, соёл, үзэл санаатай танилцан, англи хэлний чадвараа хөгжүүлэхэд оршино.

01 Үндсэн болзол

3-6-р анги

10,000 үг = 10 KM

7-9-р анги

21,000 үг = 21 KM

10-12-р анги

42,000 ҮГ = 42 KM

Насанд хүрэгчид

100,000 ҮГ= 100 KM

02 Бүтээлч ажил: My reading journey

3-6-р ангийн ангилал | My 10km reading journey
7-9-р ангийн ангилал | My 21km reading journey
10-12-р ангийн ангилал | My 42km reading journey
Насанд хүрэгчид | My 100km reading journey


Марафоны хугацаанд Lingors олон хэлний апп дээр уншиж, болзлоо амжилттай биелүүлсэн өөрийн туршлага, сэтгэгдлээ бүтээлч хэлбэрээр хуваалцана
.

Reel • Постер • Комик • Гар зураг • Ханын сонин гэх мэт

Бүтээлээ нийтлэхдээ:

  • Өөрийн сошиал хаяг дээр public тохиргоотой нийтэлнэ
  • Lingors апп дээр ашигладаг өөрийн нэрээ оруулах
  • #Lingorsmarathon хаштаг ашиглах
  • Бүтээлээ Lingors Language Learners Community группт share хийх

    ❗ Дээрх шаардлагын аль нэгийг хангаагүй бүтээл үнэлгээнд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Марафон Lingors олон хэлний аппликейшн дээр явагдах тул апп-аа татаарай👇

Шагналт байр хэрхэн тодрох вэ?

  • Өөрийн ангилалд тохирсон үндсэн үгийн болзлоо биелүүлсэн байх
  • Бүтээлч даалгавраа амжилттай гүйцэтгэн дээрх шаардлагуудыг хангасан байх
🏆Шагналт байрыг уншсан үгийн тоогоор бус, болзол хангасан оролцогчдын "My reading journey" бүтээлч ажлын контентын агуулга, хандалтад үндэслэн хөндлөнгийн үнэлгээний баг тодруулна.

Марафоны шагнал

1-р байр

🏆 Reader Champion шилжин явах цом + Сертификат + Ухаалаг таблет + Lingors Fly гишүүнчлэлийн багц + Нэрийн бэлэг

2-р байр

📜 Сертификат + Lingors Fly гишүүнчлэлийн багц + Ухаалаг чихэвч + Нэрийн бэлэг

3-р байр

📜 Сертификат +Lingors Fly гишүүнчлэлийн багц + Нэрийн бэлэг

Тусгай байр

Best Story Award - Сертификат + Нэрийн бэлэг
Most Creative Story Award - Сертификат + Нэрийн бэлэг
Lingors Storyteller Award - Сертификат + Нэрийн бэлэг

Барианд орсон уншигч бүр сертификаттай!

Үндсэн үгийн болзлоо амжилттай биелүүлж, өөрийгөө ялж бариандаа орсон оролцогч бүр Lingors апп-аас дижитал сертификат хүлээн авна.

Lingors Langugae Learners Community группд нэгдэх

Дүрэм

1. Оролцогч бүр өөрт тохирох ангиллыг зөв сонгон бүртгүүлнэ. Ангиллаа андуурч бүртгүүлсэн тохиолдолд марафоны болзол хангаагүйд тооцно.

2. Марафоны сертификат профайлд бүртгэлтэй нэрээр автоматаар үүсэх тул овог нэрээ зөв бичсэн эсэхээ урьдчилан шалгана уу.

3. Шагналт байрыг зөвхөн уншсан үгийн тоогоор шалгаруулахгүй. Марафоны үндсэн болзол, шаардлага болон бүтээлч ажлын гүйцэтгэлийг харгалзан шалгаруулна.

4. Ном бүрийн Quiz тестийг 5 минутын хугацаанд гүйцэтгэх бөгөөд нийт 3 удаа оролдох эрхтэй. Гурван оролдлогоор Pass үнэлгээ авч чадаагүй тохиолдолд тухайн тестийг дахин сэргээх боломжгүй.

5. Сонгосон номоо бүрэн уншиж дууссаны дараа тухайн номын Quiz тестийг өгч, Pass үнэлгээ авсан тохиолдолд номын үгийн тоо болон сонссон хугацаа марафоны гүйцэтгэлд тооцогдоно.

6. Бүтээлч ажлаа Lingors Language Learners группт нийтэлж, марафоны хаштагийг заавал ашиглана. Бүтээлч ажлаа группт нийтлээгүй эсвэл хаштаг ашиглаагүй тохиолдолд тухайн ажлыг үнэлгээнд тооцохгүй.

7. Бүтээлч ажилд хиймэл оюун ухаан (AI) ашиглаж болох боловч AI-аар боловсруулсан агуулга нь нийт бүтээлийн 20%-иас хэтрэхгүй байна. Бүтээлийн үндсэн санаа, агуулга болон илэрхийлэл нь оролцогчийн өөрийн бүтээл байна.

Марафон Lingors олон хэлний апп дээр явагдах тул аппаа татаарай

Phone +976 75059025