Lingors aппын сонин сайхан...
Арга хэмжээний үеэр Lingors аппын хөгжүүлэлтийн явц болон удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох 2.0 хувилбарын талаар танилцууллаа. Зочид маань шинэ хувилбарын интерфэйс, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдтэй урьдчилан танилцаж, цаашид аппликейшнд нэмэгдэх боломжуудын талаар мэдээлэл авсан юм.
Мөн ирэх саруудад Lingors апп дээр хэрэгжих уншлагын марафон, үйл ажиллагаануудын талаар танилцуулж, хэрэглэгчид өөрсдөө марафон зохион байгуулах боломжийг олгодог Private Marathon функцийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү боломж нь найз нөхөд, гэр бүл, анги хамт олон, байгууллага болон сургалтын төвүүд өөрсдийн зорилго, дүрэм, шагналын сантай марафоныг бие даан үүсгэж, удирдах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Lingors олон хэлний апп татах👇🏻
Think in English...
Lingors app хэрэглэгчдийн өнцөг: Workshop
Хэлэлцүүлгийн төгсгөлд баг бүрийн төлөөлөл өөрсдийн дүгнэлт, санал бодлоо танилцуулж, Lingors аппын цаашдын хөгжүүлэхэд тусгах боломжтой олон шинэ санаа, үнэ цэнтэй зөвлөмжийг хуваалцлаа.
"Summer Reading Marathon 2026" шилдгүүд тодорлоо🎉
Марафонд оролцогчид аппликейшн ашиглан унших үйл явц илүү хялбар, сонирхолтой болсон тухай сэтгэгдлээ хуваалцаж, өөрсдийн уншлагын дадлыг тогтмол хадгалахад томоохон дэмжлэг болсон гэдгийг онцолж байв.
Мөн олон жилийн турш хамтдаа бүтээж ирсэн идэвхтэй, бие биеэ дэмждэг Лингорс community улам бүр өргөжин хөгжиж байгааг харах нь манай баг хамт олны хувьд хамгийн үнэ цэнтэй, бахархмаар мөчүүдийн нэг байлаа. Бидний бүтээж буй зүйлс хэрэглэгчдэд бодит үнэ цэн хүргэж, хэл суралцах аялалд нь дэмжлэг болж байгааг оролцогчдын санал хүсэлт, сэтгэгдлээс мэдрэх боломжтой байсан юм.
Та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэг нь Lingors community-г улам хүчирхэгжүүлж, хамтдаа илүү олон боломжийг бүтээх урам зориг болдог билээ.
Марафоны статистик
288
52,490,091
321,655
Эвентийн онцлох мөчүүдээс...