багш сураГЧДАА багцаар бүртгүүлэх бол
Сурагчдаа бүртгүүлэх загвар файлыг татан авна уу.
Багийн гишүүн тус бүр 10'000 үг унших, 1 номны талаар англи хэлээр ярьсан видео хийх
Багийн гишүүн тус бүр 21'000 үг унших, 1 номны талаар англи хэлээр ярьсан видео хийх
Багийн гишүүн тус бүр 42'000 үг унших, 1 номны талаар англи хэлээр ярьсан видео хийх
Багийн гишүүн тус бүр 100'000 үг унших, 1 номны талаар англи хэлээр ярьсан видео хийх
Багийн гишүүн тус бүр 300'000 үг унших, 1 номны талаар англи хэлээр ярьсан видео хийх
Үндсэн хоёр болзлоо биелүүлсэн багууд амжилттай оролцсоноо баталгаажуулах сертификат, зохион байгуулагч, дэмжигч байгууллагын аль нэг эрхийн бичиг, гарын бэлгийн хамтраар хүлээн авах ба сертификатыг бид мэйлээр давхар илгээнэ.
Шилдэг багуудыг 2-р болзол болох багийн видеонд нь үндэслэн хөндлөнгийн үнэлгээний баг шалгаруулна.
Өргөмжлөл сертификат, Зохион байгуулагч байгууллага болон дэмжигч байгууллагын нэрэмжит гарын бэлэг, шагнал
Онцлох 5 админ эрхтэй англи хэлний багш,
Онцлох 5 анги удирдсан админ эрхтэй багш нарыг тус тус шалгаруулж, алдаршуулан зохион байгуулагч болон дэмжигч байгууллагын эрхийн бичиг, гарын бэлгээр шагнаж урамшуулна.
Болзлоо биелүүлж, амжилттай оролцсон клубыг “Онцлох клуб” төрөлд шалгаруулж алдаршуулан, зохион байгуулагч болон дэмжигч байгууллагын эрхийн бичиг, гарын бэлгээр шагнаж урамшуулна.
Онцлох 3 байгууллагын хамт олныг шалгаруулж, алдаршуулан зохион байгуулагч болон дэмжигч байгууллагын эрхийн бичиг, гарын бэлгээр шагнаж урамшуулна.
Манлайлагч багш төрөлд нийт 3 админ багшийг шалгаруулах бөгөөд доорх шалгуурыг харгалзан үнэлгээний дагуу шалгаруулалт явагдана.
Марафоны үндсэн 2 болзлыг биелүүлcэн багийн тоогоор (марафоны хамрах хүрээнд тусгагдсан бүх төрөл хамаарна) тэргүүлсэн байх.
Шилдэг байр, онцлох анги, хамт олон, клуб зэрэг шагналт төрлийн аль нэгд суралцагчид нь шалгарсан байх
Багийн уншлагын марафонд чиглүүлж буй багуудын 40 хувь нь 42км ба түүнээс дээшхи марафоны ангилалд оролцож, амжилттай болзлоо хангасан байх;
Манлайлагч багш төрөлд шалгарсан 3 админ багшид БНХАУ-ийн Бээжин хотод 2025 оны 6-р сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд зохион байгуулагдах 31 дэх удаагийн Beijing International Book Fair-2025 (Олон улсын номын үзэсгэлэн)-д оролцох СУПЕР шагналын эрхийн бичгээр шагнана. (Үүнд: Book fair тасалбар, 2 талын онгоцны тийз, байрлах зочид буудлын өрөөний үнэ тус тус багтана)