Тодорхой өөртөө тавьсан зорилготой хүн зорилгоо тодорхойлоогүй хүнээс 80% илүү сурдаг гэсэн судалгаа байдаг. Хэрвээ англи хэл сурах явц чинь нэг л удаан болж өгөхгүй байвал өөртөө жижиг ч гэсэн хамаагүй зорилго тавиад үзэхэд илүүдэхгүй. Хүмүүс ихэвчлэн IELTS эсвэл TOEFL-ийн оноог зорилгоо болгодог. Гэхдээ заавал ийм том зүйл биш өнөөдөр би 3 ном уншина. Өнөөдөр би хэрэглээний дүрмээ давтана ч гэдэг юм уу? Яг л ууланд авирч байгаа бол өнөөдөр тэр орой хүртэл гарна даа гэдэг шиг энгийн зүйл.
Хэрэглэ эсвэл Алд
Англи хэл сураж байгаа хүмүүст Use it or Lose it гэдэг дүрэм л үйлчилнэ өөр зүйл байхгүй. Хэрвээ та шинээр олж мэдсэн сурсан, уншсан зүйлээ бусадтай хуваалцаж англи хэлийг үнэхээр өдөр тутамдаа хэрэглэж л эхлэхгүй бол шинэ сурсан үг, дүрмээ мартаж дахиад л 0-ээс эхлэх хэрэгтэй болдог.
Ичих ямар ч шаардлага байхгүй буруу хэлсэн ч тэр дор нь алдаагаа засаж байвал эрдэм эрдмийн дээд болох бусуу
XReading дээр Review бичих
XReading дээр Review бичиж байгаа нь бичих чадварт чинь шинэ сурсан үгээ ашиглаж эхлэх том боломж олгодог гэдгийг битгий мартаарай. Хэрвээ боломжтой бол уншсан бүх номон дээрээ Review бичихэд илүүдэхгүй.
Сонсох дасгалыг бүү гээгдүүл
Боломжийг бүрэн ашигла
Та бүхэн номоо уншиж дуусгаж байвал л болоо гэсэн хандлагатай байж болохгүй шүү. Хэрвээ нэг номыг эхлүүлсэн л бол эхний хуудсаас авахуулаад ашиглаж хэрэглэж болох бүгдийг л ашигла. Номны Audio хэсгийг сонсоод чихэнд үлдэхгүй байвал удаашруул тэгээд бага багаар хурдаа нэмж хамгийн хурдан хүртэл нь сонсоод үз. Хэрвээ Сонсож үзсэн бол таньд мэдэгдэхгүй ч гэсэн маш их дэвшил гарж байгааг хэлэхдээ таатай байна.
Яагаад хүмүүс англи хэлээ сайжруулах гэхээр кино үз, дуу сонсо гээд байдаг юм бэ?
Гэж та бодож байсан байж магадгүй учир нь энэ бүгд таны чихийг англи хэлэнд дасгах гэсэн л зорилго шүү дээ. Хэрвээ өнөөдөр таны хувьд Монгол хэлэнд шинэ үг гарж ирвэл та нээх гайхахгүй “Аан. ийм үг байдаг юм байна.” гээд л үлдэнэ. Харин Англи хэлний шинэ үгтэй тулгарвал Юу вэ? Юу гэсэн үг вэ? гээд л үнхэлцэг амаар гарах шахам сандарна биз?
Гэвч энэ нь зүгээр л та англи хэлний үг хэллэг авианы дуудлагад дасаагүй байгаа хэрэг. Их зүйл сонсож зуршил болгосон хүнд шинэ үг тулгарахад нээх асуудал гараад байхгүй. Учир нь тэр хүн аль хэдийн олон ном уншиж олон кино үзэж тийм угтвар эхлэл хэсэгтэй үг хэд хэдийг сонсоод амжсан.
Алдаа гаргахаас бүү ай
Алдаж байгаа хүн үргэлж хөгжиж байдаг. Та магадгүй заримдаа алдаа хийж байгаадаа баярлах хэрэгтэй байх учир нь алдаа гэдэг хүний дутуу талыг “Энийгээ засаарай!” гээд хэлж байгаа багш шиг л зүйл. Таныг үргэлж хөгжүүлж байдаг.
Та энэ Facebook Group-т нэгдээгүй бол одоохон нэгдээрэй. Ямар нэгэн асуулт мэдэхгүй зүйл гарж ирээд сурах явцыг чинь удаашруулаад саад хийгээд байвал шууд ханд! Lingors-ийн гишүүд туслахад бэлэн байх болно.
Жишээ нь:
Туслахад бэлэн байна.
Хэрвээ ямар нэгэн асуулт, асуудал таньд тулгараад байвал
Lingors-ийн хамт олон таньд туслахад бэлэн.
Бидэнтэй доорх Facebook, Instagram хуудсаар эсвэл “Extensive Readers in Mongolia” гэх facebook group-т хүссэн зүйлээ асуугаарай.
Урам зоригоор буцлаад сурах хүсэл чинь сэргэж байна уу? Тэгвэл яг одоо эхэлцгээе. Монголын маргааш дуусахгүй шүү дээ.
Яг одоо эхлэхийг хүсвэл ttps://www.lingors.com энд дарна уу?
Эхэлцгээе!
Тус нийтлэлийг бичсэн: Лингорсын багийн гишүүн С.Даваадорж, Д.Сумъяа
Comments