Сайн байна уу? Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу?
Эргээд уулзаж байгаадаа таатай байна. Оны сүүлчийн боломжийг ашиглах, урам зориг авах зөвлөгөөндөө орцгооё. Эндээс таныг хүссэн зүйлээ олдог гэж найдаж байна. Дуустал нь уншаарай. 2018 он дуусаад хамаг ажилдаа даруулаад өөртөө анхаарах ч сөхөөгүй яваа юм биш биз?
Эсвэл ажил гэж худлаа далимдуулан уншихаас залхуурч байна уу?
Шинэ жилээр ном уншиж болохгүй гэж бодсон уу?
Nooo noo noo!
Хэтэрхий их дүрэм гэж шантрах хэрэггүй
Англи хэл сурах нэгэн түлхүүр нь сурах, хэрэглэх хоёрыг тэнцвэржүүлэх юм. Англи хэлээр сайн ярьдаг байлаа гээд тэр хүн дүрмэндээ төгс гэсэн үг биш. Төрөлхийн англи хэлтэй хүн ч гэсэн дүрмэндээ алддаг. Чөлөөтэй ярина гэдэг маань харилцах чадвартай байна гэсэн үг. Тиймээс одоо дүрэм гэсэн том ханаа нураагаад жинхэнэ ертөнцөд унших, бичих, ярих, сонсох чадвараа сайжруул.
Алдаа гаргахаас бүү ай
Заримдаа хэлмээр байгаа зүйлээ зөв хэлж чадахгүй эсвэл толгойд чинь ашиглах үгс нь байгаа хэрнээ нэг л эвээ олохгүй ярьж чадахгүй үе байсан л биз дээ? Гэхдээ алдаа гаргаж байгаагаа мэдсэн ч ярихаа бүү зогс үргэлжлүүлэн ярь хүмүүс ихэвчлэн таны юу ярьж байгааг ойлгодог. Нэмж хэлэхэд та их ярих тусам дараа нь ямар үед ямар үгээ хэрэглэх вэ гэдгийг мэддэг чадвартай болно.
Уншиж болох бүх зүйлийг унш
XReading дээрх маш олон төрлийн номнуудаас гадна сонгодог уран зохиол, сонин, мэдээ, вебсайт, блог, мейл, сошиал дээрх мэдээлэл, ундааны саван дээрх тайлбар хамаагүй Англиар л бичигдсэн бол уншчих. Яагаад вэ гэж үү? Маш олон мэдээлэл авах нь таны шинэ үгсийн санг сайжруулна. Нэг мэдээллээс олж авсан шинэ үгс дараагийнх дээр хэрэг болно. Яг ингэх тойрог маягтайгаар толгойд тань ороод л ирнэ.
Нэмж хэлэхэд хэрвээ та мэдээгүй байгаа бол манай вебсайт дээр Блог гэсэн хэсэг нэмэгдсэн байгаа та одоо орж уншиж сонирхох бол …
Зорилготой хүн зорилгогүй хүнээс зуун алхамын урд
Өмнөх долоо хоногт өөртөө зорилго тавиад үзвэл маш их ахиц гардаг гэснийг мартаагүй биз? Хамтдаа зорилго тавьцгаах уу?
Та бүхэндээ 2019 онд англи хэлний 1'000'000 үгийн сантай болох аялалд гарахад бэлэн үү?
Энэ аялалд гарахын өмнө таньд 1'000'000 үгтэй болох гэсэн хүслээс гадна энэхүү амжилтанд хүрэхэд туслах тууштай зан хэрэгтэй.
Номоо уншихдаа xreading.com цахим номын сангаас уншиж байгаа ч номын тэмдэглэлээ бичдэг өдрийн тэмдэглэлтэй болвол ямар вэ?
Өдрийн тэмдэглэл хийх санаанууд нь дараа зургуудаас харж болно.
Англиар уншсан номын өдрийн тэмдэглэл хөтөлнө гэхээр аймаар сонсогдож болох юм гэвч ном дээрээс таалагдсан өгүүлбэрт орсон үгийг өөрийн амьдралд болсон үйл явдлыг тэмдэглэн авах зэрэг нь 365 хоногийн таны төсөөлж байгаа 2 нүүр дүүрэн англиар бичсэн уянгийн халил бүхий уншаад сэтгэл хөдлөнтаны араас тэр номыг уншмаар санагдмаар агуу найруулга бүхий номын тэмдэглэл болон хөгжинө.
Аль болох олон асуулт асуу
Ямар нэгэн асуулт, асуудалтай тулгарвал битгий эргэлзээндээ шигд. Сонирхосон зүйл асуудлаа шууд л асуу. Тусламж ав.
Сурах учраа хийх учраа олохгүй бол зөвлөгөө ав. Бидэнтэй холбогд.Та асуусандаа талархах болно.
Манай элф туслагчид таньд туслахад бэлэн асаалттай танкууд л гэсэн үг.
Туслахад бэлэн байна.
Хэрвээ ямар нэгэн асуулт, асуудал таньд тулгараад байвал
Lingors-ийн хамт олон таньд туслахад бэлэн.
Бидэнтэй доорх Facebook, Instagram хуудсаар эсвэл “Extensive Readers in Mongolia” гэх facebook group-т хүссэн зүйлээ асуугаарай
Шинэ ондоо өөрсдийгөө шинэчилцгээе!
Монголын маргааш таны дуусаагүй л байгаа юм биш биз?
Яг одоо эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Comments