Бид Extensive Reading аргачлалaar бичигдсэн 1700+ номтой XReading цахим номын санг хэрэглэдэг билээ. Тэгвэл энэхүү цахим номууд нь цаасан номоос ямар давуу талтай вэ? Давуу талаа хэрхэн ашиглах вэ? гэдэг зөвлөгөөг хүргэж байна.
1. Цахим ном нь хурдан
Цахим номтой бол та шинэ ном авах эсвэл номын сангаас ном авахын тулд гэрээ орхин гарах шаардлагагүй. Ялангуяа англи хэл суралцаж буй хүнд зориулагдсан XReading цахим номын сангаас хүссэн төрлийн номоо орон дээрээ хэвтэж байхдаа л унших, сонсох боломжтой байдгаараа давуу талтай.
2. Цахим ном нь зөөвөрлөхөд хялбар
Хэвлэлийн цаасан ном хэдхэн ширхгийг л авч явахад хүнд байдаг бол цахим номын сан нь номын санг тэр чигээр нь авч явж байдаг. Нэг номоо уншаад дуусгачихсан бол дараагийн номруу орохдоо хугацаа алдах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс сүүлийн үед дэлхийн ихэнх ажил эрхлэгчид цагийн менежментдээ тохируулан сул гарсан цагаараа цахим номыг хугацаа алдалгүй уншдаг. Энэ цагаа англи хэлээ сайжруулахад зориулж дараагийн шатанд гарч болохгүй гэж үү?
Тэгээд ч бүх номууд чинь халаасанд тань байх үед кофе шоп, түгжрэл, дарааллыг сул тал биш давуу талаа болгон ашиглах боломжтой гэж бодохгүй байна уу?
3. Хугацаа хэтрүүлсэн төлбөр гэж байхгүй
Номын сангаас ном түрээслээд ямар нэг ажил гараад уншиж амжаагүй байтал хугацаа нь хэтрэх үе олонтаа гардаг шүү дээ. Тэгвэл цахим номоо та ажил гарвал хааж орхичихоод л дараа нь хүссэн үедээ дахиад эхлэх боломжтой.
4. Фонт, хэмжээ, гэрлээ тохируулах боломжтой.
Хэвлэмэл номыг бодвол цахим ном нь үсгийн хэлбэр, хэмжээ, харанхуйд уншихдаа бордуу болгох гэх мэт олон төрлийн сонголттой. Хэрвээ та эсвэл хүүхэд тань том хэмжээтэй уншихыг хүсвэл нэг товч дарахад л хангалттай байдаг. XReading номын санд ч гэсэн иймэрхүү тохиргоо байдаг, таныг ашигладаг гэдэгт итгэлтэй байна.
5. Цахим ном нь олон сонголттой
Номын сан, дэлгүүрийг бодвол цахим номын санд нь илүү олон биеэ даасан зохиолчдын олон төрлийн номууд оршдог. Уран зохиолын ном, богино түүх, хувь хөгжлийн ном, хүүхдийн ном хүртэл XReading номын санд байдаг. Хамгийн гол нь энэ номууд нь англи хэл сурч буй хүнд зориулагдсан учраас хамгийн бага түвшнээс дээд түвшин хүртэл тэгээд ажиллах дасгалтай, номын сэтгэгдэл бичих хэсэгтэй байдаг нь маш том давуу тал биш гэж үү?
Үүнийгээ цаасан дасгал, номтой хослуулаад ашиглавал үр дүн илүү сайжрах болно шүү.
6. Үнийн хувьд цахим 1700 номууд цаасан 1 номтой тэнцэхүйц байна
Цахим ном нь үнийн хувьд цаасан номоос хамаагүй хямд гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин англи хэл суралцахад зориулагдан тусдаа бичигдсэн XReading номын сангийн номууд үнээс илүү үр дүн нь нэг удаа уншсан цаасан номоос илүү байх болов уу? Хамгийн гол нь та өөрөө өдөр бүр дор хаяж 20 минут зарцуулж 1 ном ч болсон унших хэрэгтэй олон ном нь чухал биш хамгийн гол нь тогтмол.
Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments