Өнөөдөр бүгдээрээ “Англи хэлний дүрэм болон унших чадвараа сайжруулахад юу хийх хэрэгтэй вэ?” гэдэг сэдвээр уншицгаая.
1. Унш
Унших нь дүрмийн чадвараа сайжруулах номер 1 арга. Унших үед таны толгойд зөв дүрмийн бүтэц бататгагдаж байдаг. Чангаар унших, харах, хэлэх, сонсох нь юу сурснаа бататгаж өөртөө шингээж авах чухал чадварууд. Мэдээж олон төрлийн ном унших нь дүрмээ бататгахаас гадна үгийн санг сайжруулж бичих чадварт үлгэр жишээ болно. XReading-ээс номоо тогтмол уншаарай.
2. Дүрмийн жижиг номтой бол
Бүх дүрэм багтсан жижиг ном байдаг бол түүнийг олж аваад бичих чадвартайгаа хамт давтах боломжтой. Ингэснээр дүрмийн ямар нэг асуудалтай тулгарах юм бол шууд дүрмийн номоосоо уншиж гаргалгааг олоод цахим номуудаа уншиж давтах боломжтой. Маш олон дүрмийн сайн сайн номууд байдаг учир хүмүүсээс сайн асууж байгаад түвшиндөө тааруулж аваарай.
3. Сууриа давт
Англи хэл эсвэл өөр ямар ч хэлийг сурч байсан гэсэн суурь гэдэг бол юм бүхний үндэс тиймээс сууриа сайн давтаж тавьж чадах юм бол цаашдаа бие дааж сурахад хамгийн энгийн хэлнүүдийн нэг Англи хэл гэж бодож байна. Бага зэрэг өөрөө судалгаа хийж хайж бичих чадвар сайжруулах хэд хэдэн эсээ бичээд давтаад үзэх хэрэгтэй. Эсээ бичихдээ аль болох орчин үеийн сэдвээр бичвэл хэрэгтэй шүү.
4. Давт
Онлайн болон бичмэл хэд хэдэн дүрмийн номууд байдаг. Интернетээс дүрмийнхээ нэрийг бичээд л exercise гэхэд хэдэн мянгаараа л гарч ирнэ. Тэднийг хэвлэж аваад ч юм уу ямар нэг байдлаар ажилаад байх хэрэгтэй. Хэрвээ та булчинлаг болохоор бэлдэж байгаа бол өдөр бүр л дасгал хийх хэрэгтэй шүү дээ.
5. Бусдыг сонс
Lingors багийнхан эсвэл IELTS, TOEFL-д бэлдэгчдийн групп гээд л маш олон зөвлөгөө авж болохоор аль хэдийн бидний зовлонг үзчихсэн хүмүүс зөндөө байгаа тэднийг сонс! Танд тулгарч буй дүрмийн асуудал тэдэнд ч бас тулгарч байсан байж таараа тиймээс ойлгохгүй байгаа дүрмээ тэр хүмүүсээр богино хугацаанд ойлгомжтой тайлбарлуулж болно шүү дээ? Дараа нь дасгалаа бататгаж эргэж харахдаа алддаг байсан дүрмээ сайн анхаарч хараарай. Бие даагаад англи хэлийг бүрэн сурах боломжтой.
6. Чангаар бататгаж унш
Бичсэн эсээ эсвэл өөр хүнээр бичигдсэн эсээг утсан дээрээ рекорд хийж байгаад чанга уншаад дараа нь сонсоод үзээрэй. Чанга унших үед таны өөрийн олж харахгүй байгаа алдааг бусад хүмүүс олж хардаг. Мөн ярих чадвар, дуудлагаа тэр дундаас засах боломжтой.
7. Бич
Аль болох зөв аргачлалаар их бэлдэх тусам үр дүн нь тань дээр хурдан гарч ирнэ. Танд туслах эсээг энд тавилаа. энд бичих эсээ
Сурсан дүрмээ мартахгүйн тулд үргэлж номоо уншиж давтаж сэргээж байгаарай.
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments