Сайн байна уу? Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу?
Өөрийнхөө өдрийг өөртөө зориулж илүү гоё болгоцгооё!
Өмнөх зөвлөгөөнүүдийг уншиж амжаагүй бол энд дарж уншина уу?
Extensive Reading гэдэг аргачлалын хэрэглэдэг ямар ямар техник байдаг бол? Тэр давуу талыг хэрхэн ашиглах вэ?
Бидний хэрэглэж буй аргад 2 төрлийн зорилго байдаг. Нэг нь уншигчийг өөрийн хүссэн, сонирхсон номыг уншуулж цаашид унших эрч хүч, мотивац өгөх харин нөгөө зорилго нь унших замаар хоёрдогч, гуравдагч хэлийг аль болох дарамт шахалтгүй сурах.
Энэ аргыг анх 1992 онд туршиж эхэлсэн бөгөөд үүний хамгийн том давуу тал нь хүн өдөрт доод талдаа 25 минут уншилт хийж өдөрт 5–6 шинэ үгтэй болоход жилд ойролцоогоор 2000 гаруй үгсийг өөрийн толгойдоо хийж авна.
Харин хүн нэг уншихдаа автаад ирэхээр хэдэн цаг ч хамаагүй суугаад уншчихдаг үүнд л хамгийн гол сүнс нь байгаа юм.
Харин та одоо үүнийг интернеттэй байхад л хаанаас ч унших боломжтой болчхоод байна. Англи хэлний бусад чадваруудаа хөгжүүлэх олон аргууд байдаг ч унших чадварыг өөрийн болгох нь суралцах, өрсөлдөх чадварт чинь хэрэгтэй. Тогтмол уншсанаар хүн ямар ямар зүйл олж авахыг өмнөх зөвлөгөөнүүдээс маань уншиж авсан гэдэгт тань итгэж байна.
Ингээд Extensive Reading аргачлалын техникүүдтэй танилцацгаая.
1. Уншсан номынхоо тухай бичих
Та өдөрт хэдэн ном уншсан ч байсан энэ аргачлалаар чадвараа хөгжүүлэхэд ойлгосноо өөрийн үгээр бичих нь маш үр дүнтэй. Учир нь хүн толгойд үлдсэн зүйлсээ тайлбарлах гэж нэг үсгийг нөгөөтэй хольж оролдож эхлэх үед ахиц дэвшил гарч эхэлдэг.
2. Skim хийх чадвар
Энэ миний хувьд ахисан түвшинд хамгийн их хэрэглэгддэг чадвар гэж боддог. Аливаа мэдээ мэдээлэл, сэтгүүл, нийтлэл, facebook-ээс юм уншиж бай бүгдэнг нь үгчилж унших биш гол санааг нь ойлгож хурдан гүйлгэж унших нь ямар ч үед хэрэг болох чадвар. Энэ чадварыг сайн хэрэглэж сурахад аль болох их зүйл унших үгсийн сангаа сайжруулах хэрэгтэй.
3. Уншилтын хурдаа сайжруулах
Extensive Reading нь таны уншилтын хурдыг сайжруулах сайн арга. Та унших номоо бэлдээд, хажуудаа цаг тавьж байгаад уншаад үзээрэй. Хэдэн минутад уншсанаа хараад дахиад номоо 20% илүү хурдан уншаад үз. Үр дүнтэй арга.
Дараагийн зөвлөгөөнүүд дээр илүү олон аргатай уулзацгаая.
Тэгээд өөр юу хэлхэв дээ? Унш унш бас дахин унш. :)
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments