Англи хэлдээ анхаарах цаг олдож байна уу?
Англи хэл сурч байгаа та өдөрт заавал их цаг гаргалгүй бага ч гэсэн заавалчгүй давтаж байх ёстой 5 зүйлийг хүргэж байна.
Англи хэлээ сайжруулахдаа өдөр бүр бага ч гэсэн давтах ёстой 5 зүйлс
1. Ямар нэг зүйл унш
Англи хэлээ үр дүнтэй сайжруулахыг хүсэж байгаа л бол та өдөрт англи хэл дээр ямар нэгэн мэдээ, мэдээлэл сонирхолтой ном уншиж байх хэрэгтэй. Нүдэнд чинь англи хэл дээрх үг, өгүүлбэрүүд тусах тусам таны чадвар сайжирна. Сонирхолтой санагдсан номоо ороод унш. Өөрийн гэсэн дүгнэлт хий. Энэ бүр танд анзаарагдахгүй ч маш их тус болно. Хамгийн гол нь өдөр бүр хийх хэрэгтэй шүү.
Ном унших нь англи хэл сурахад хэрхэн нөлөөлдөг талаар эндээс уншаарай.
2. Англи хэл дээр ТV shows, нэвтрүүлэг, цуврал, youtube үз
Ингэх нь таны сонсох чадварыг сайжруулаад зогсохгүй өдөр тутмын ярианд хэрэглэгдэх олон албан бус, хар ярианы хэллэгүүд сурна. Үзэж байгаа зүйлийнхээ үг, холбоо үг, хэлц үг зэрэгт анхаарал хандуулаарай. Сонссон зүйлээ зогсоож байгаад дагаж хэлэх нь ч мөн их үр дүнд хүргэнэ.
Киног ашиглан хэрхэн англи хэлээ сайжруулах тухай эндээс уншаарай: Энд дар
3. Өдөр бүр 5 үг цээжил
Уншсан ном эсвэл үзсэн нэвтрүүлгээсээ сурсан үг, холбоо үгсээ дэвтэр дээрээ тэмдэглэж аваад өдөрт дор хаяж 5-ыг цээжилж байгаарай. Тэр үгэн дээрээ өдөр тутмын харилцааны ч юм уу энгийн жишээ өгүүлбэр зохиовол бүр ч сайн. Ингэснээр та илүү их үгийн сонголттой болох болно.
4. Англи хэл дээр өгүүлбэр зохио
Таны эргэн тойронд болж байгаа зүйлээ нэг сайн хараад түүнийгээ англи хэл дээр буулгаж бичээрэй. Жишээлбэл, та автобусанд байлаа гэж бодоход толгойдоо: “I’m so glad i got a seat. Look at that couple they look so happy. Lets look at the window. What a beautiful park.” гэдэг ч юм уу? бичих шаардлагагүй толгойдоо бодоод л явчих. Өөртэйгөө ярьж байгаа мэт санагдах болов ч надад бол хамгийн үр дүнтэй арга санагддаг.
5. Өдрөө дүгнэ
Үүнийг та хамгийн сүүлд нь хийх хэрэгтэй. Орондоо орохдоо ч юм уу? Өөрийнхөө өдрийн талаар найздаа хэлж байна гэж төсөөлөөд өнөөдрийн хийсэн дасгалуудаа мөн маргааш юу хийх тухайгаа ярьж өгөх хэрэгтэй. Ингэх нь харилцан яриаг чинь маш хурдан сайжруулна.
Тэгэхээр та энэ 5 зүйлийг бага ч гэсэн өдөр бүр хийж байх ёстойгоо санаарай.
Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments