хөтөлбөрийн зорилго
Англи хэл дээр түвшиндээ тохирсон ном уншихын сацуу Англи хэл сурах арга барил, зөвлөгөө бүхий “English Powered” цуврал номыг эх хэл буюу Монгол хэл дээрээ уншиж, хөтөлбөрийн хугацаанд уншсан номынхоо зохиолчидтой цуврал уулзалтад хамрагдаж англи хэлний унших, сонсох, бичих, ярих чадвар болон үгсийн сангаа сайжруулахад чиглэнэ.
Хэн хамрагдах вэ?
Англи хэлний чадваруудаа сайжруулах хүсэлтэй хүн бүр
Яагаад хамрагдах ёстой вэ?
Extensive Reading буюу ном унших арга зүйгээр англи хэлний унших, сонсох, бичих, ярих чадвар болон үгсийн сангаа сайжруулна.
Номын зохиолчидтой уулзалтад оролцож, номын агуулгын талаар ярилцаж хэлэлцүүлэгт оролцоно.
Өөртэйгээ адил англиар уншигч хүмүүстэй нэгдэж хамтдаа хөгжинө.
Хөтөлбөрийн унших болзол
Assignment 1:
- Tesol Expert Х.Нинж-Эрдэнийн Англи хэл үр дүнтэй сурах арга барил, зөвлөгөө бүхий “English Powered” 12 цуврал номыг эх хэл дээрээ буюу Монгол хэл дээрээ хөтөлбөрийн хугацаанд багадаа 5 цуврал номыг Xreading цахим номын сангаас “Хэн ч Англи хэлийг Төгс Эзэмшиж Чадна” гэсэн assignment цэсээр уншсан байна.
Assignment 2:
- Гадаад хэл суралцагчдад зориулсан хялбаршуулсан номын зохиолчдын бүтээлээс багадаа 5 номыг Xreading цахим номын сангаас “Read with an Author” гэсэн нэр бүхий assignment -аар уншсан байна.
Assignment 3:
- “Read&Reach” assignment цэсээр оролцогч бүр өөрт таалагдсан, хэлний түвшиндээ тохирсон 20+ номыг Xreading цахим номын сангаас сонгон уншсан байна.
Зохиолчтой уулзалтын хуваарь
Хөтөлбөрт хамтран ажиллах зохиолчид
Дараагийн уулзалт...
Амжилттай оролцогчдод
Assignment 1, 2, 3-д заагдсан унших болзолуудыг бүрэн хангасан бүх оролцогчдод амжилттай оролцсон тухай батламж сертификат олгоно.
Болзол хангасан оролцогчдоос зохиолчдын номыг уншиж, түүнийгээ шинэлэг, бүтээлч байдлаар илэрхийлсэн пост нийтэлсэн 10 уншигчийг хөндлөнгийн үнэлгээний баг шалгаруулна. Шалгарсан оролцогчдод “Бүтээлч оролцогч” номинацийн тусгай шагнал болон сертификат олгоно.
CRM form will load here
ХОЛБОО БАРИХ
Phone
+976 75059025
© 2018-2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Лингорс ХХК