Аливаа Хэрэглэгч нь Lingors-ийн санал болгож буй үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарснаар Үйлчилгээний нөхцөл тухайн Хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно.
Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Үйлчилгээний нөхцөлд Нууцлалын бодлого хамаарах ба Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч Lingors үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол Lingors (утасны аппликейшн, вэб сайт болон бусад)-ийн санал болгож буй аль ч үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.
Байгууллага нь нэг талын санаачлагаар Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч өөрийн бүртгэлийг устгаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
Байгууллага Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар түүнийг мөрдөж эхлэхээс өмнө www.lingors.com вэб сайт болон Lingors утасны аппликэйшнээр мэдээлнэ.
Байгууллага нь бүртгэл үүсгэж буй хувь хүн эрх зүйн чадвар, чадамжийн талаар биечлэн шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх сонголт хийсэн Хэрэглэгчийг эрх зүйн чадвар, чадамжтай гэж үзнэ.
Хэрэглэгч дараах мэдээллийг Lingors-д оруулсны үндсэн дээр бүртгэл үүсэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Гишүүн хэрэглэгч бүрэн хариуцна. Үүнд:
Хувь хүний овог, нэр;
И-мэйл хаяг;
Утасны дугаар;
Нууц үг;
Дансны мэдээлэл (хэрэв шаардлагатай тохиолдолд);
Хэрэглэгч нь хэдийд ч өөрийн оруулсан мэдээллийг өөрчлөх эрхтэй.
Хэрэглэгч нь өөрийн данс, нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв Та нууц үгээ алдсан, дансаа хакердуулсан зэрэг асуудал гарвал Байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар хэрэглэгч яаралтай Байгууллагад мэдэгдэнэ.
Lingors үйлчилгээг гар утас, таблет, компьютер, ухаалаг зурагт гэх мэт олон төхөөрөмжүүдээр ашиглах боломжтой.
Хэрэглэгч нь Lingors үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй нь сайтар танилцсан байх шаардлагатай.
Байгууллага нь өөрийн Хэрэглэгчдэд зориулан урамшуулалт хөтөлбөр зарлаж болох ба хэрэглэгч гишүүнээр бүртгүүлснээр тухайн хөтөлбөрт заасан Lingors Үйлчилгээ авах эрхтэй болно. Тус хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, бусад нөхцөлийг зөвхөн Байгууллага тогтоох ба хөтөлбөрийн нөхцөл зөрчигдсөн гэж үзвэл Байгууллага нь хэзээ ч тус хөтөлбөрөөс хэрэглэгчийг хасах эрхтэй.
Байгууллага нь Үйлчилгээгээ тогтмол тасралтгүй хүргэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо, цахилгаан эрчим хүч тасалдал, нийтийг хамарсан интернетийн доголдол гэх мэт), тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болох бөгөөд энэ тохиолдолд Байгууллага хариуцлага хүлээхгүй. Хэрэв ямар нэгэн талсалдал гарсан тохиолдолд Байгууллага нь үйлчилгээгээ яаралтай сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.
Цахим номын санг хэрэглэх чанар нь Хэрэглэгчийн хэрэглэж буй төхөөрөмж, оршин буй газар, интернет холболтын хурд, тухайн төхөөрөмжийн чадал зэрэг олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу.
Байгууллага нь Lingors Үйлчилгээгээ сайжруулах үүднээс өөрийн цахим хуудас, утасны аппликэйшн, бусад мэдээ мэдээлэлд өөрчлөлт оруулж болох ба энэ зорилгоор гишүүдийн дунд санал асуулга мөн явуулж болно.
Хэрэглэгчийг Lingors Үйлчилгээ авч байх үед Байгууллага нь өөрийн хамтран ажиллагч байгууллагын сурталчилгааг үзүүлж болно.
Хэрэглэгч нь Lingors Үйлчилгээ авч байх үедээ хараалын болон ёс бус үг хэллэг ашиглах, бусдыг үндэслэлгүйгээр гутаан доромжлохыг хориглоно. Үүнээс үүдэх хариуцлагыг Байгууллага хариуцахгүй.
Байгууллагын Lingors системийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор хэрхэн цуглуулдаг, боловсруулдаг, хэрэглэдэг талаарх Нууцлалын бодлогыг https://lingors.com/privacy холбоосоор орж үзнэ үү.
https://docs.google.com/document/d/1WvZ9DC3St76RefMcpp--NKYI8vCCeERseVGx8fxC9v8/edit?usp=sharing
Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, и-баримт зэргийг хэрэглэгчийн lingors.com-д бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.
Хэрэглэгч Байгууллагын цахим хуудас болон холбоо барих бусад хаягаар дамжуулан Байгууллагад гомдол, хүсэлт гаргах эрхтэй.
Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Байгууллага хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энд зааснаас урт хугацаа шаардлагатай бол Байгууллага нь хариу өгөх хугацааг Хэрэглэгчид мэдэгдэнэ.
Бүтээгдэхүүн болон төлбөрийн талаар тодруулга гарвал утас: 7505-9025 эсвэл имэйл: [email protected] рүү холбогдож лавлагаа авна уу.
Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх ба үл нийцсэн тохиолдолд үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл болон чатботоор мөн 7505-9025 утсаар холбогдон өгч болно.