Лингорсын гүйцэтгэх захирлын албан тушаалын саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?
Лингорсыг үүсгэн байгуулагч Оюунтуяа захирал бид 2 ажил хэргийн шугамаар энэ тэнд их тааралддаг байсан л даа. Оюунтуяа захирал шинэ санаанд маш нээлттэйгээс гадна түүнийг бодит ажил болгон хөрсөн дээр буулгахдаа чадварлаг хүн. Уулзах бүрдээ асуудал ярих биш харин шийдэл хайсан зүйл ярьдаг байсан.
Тухайн үед Лингорсын үйл ажиллагааг ерөнхийд нь гадарладаг байсан. Англи хэлний боловсролд технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлж байгааг хараад энэ ажилд хүч нэмэх хүсэл төрсөн. Учир нь том өөрчлөлтийг нэг хүн ганцаараа хийх боломжгүй. Чадварлаг баг, зөв хандлага, хамтын итгэл үнэмшил нийлж байж бодит үр дүн гардаг.