Онлайн халамж зөвлөгөө маань очихгүй байна гээд номоо уншихгүй байсан юм биш биз дээ?
Гэхдээ та энэ зөвлөгөөг уншиж, уншсаныхаа дараа урам зориг эрч хүч авж 1 ч гэсэн ном уншдаг бол өөрийгөө бусдаас 80% түрүүлж явж байна гэж бодоорой.
Өнөөдрийн зөвлөгөөний маань гол сэдэв Хэрхэн тууштай унших вэ? байх болно. За ингээд эхэлцгээе.
Магадгүй та нэг ном эхлүүлж хаячихаад л дараа нь нөгөө номоо сөхөж харахгүй орхичихдог байх. Тэгээд бүр тас мартчихдаг. Тэгвэл танд хэрхэн тууштай уншиж болох талаар 8 зөвлөгөөг сонирхуулая.
1. Зөв номоо сонго.
Та үнэхээр таны сонирхолыг татаж байгаа номыг л сонгох хэрэгтэй. Уншихад хэцүү байсан ч гэсэн унших хүсэл чинь таныг аргагүйн эрхэн уншуулах тийм л ном. Магадгүй та эхлээд юунд дуртайгаа бодох хэрэгтэй байх — Уран зөгнөлт, түүхэн, шинжлэх ухааны, хайр дурлалын, адал явдалтай ч юм уу? Эсвэл та “Extensive Readers in Mongolia” групээс зөвлөгөө авах эсвэл манай Page хуудаснаас ч асуусан болно шүү дээ. Эсвэл таалагдсан зохиолч эсвэл хэвлэлийн компанихаа номыг уншаад үз. Сонирхолтой санагдвал тэр хэвлэлийн компани зохиолчын номуудыг дуусгаад өг. :P
2. Уншиж байгаа ном чинь таны түвшинд байх хэрэгтэй.
Үнэхээр таалагдсан уншихыг хүссэн номруугаа ортол эхний хуудсыг уншаад л эрээн цоохор харагдаад эхэлвэл за энэ нэг л биш л дээ шүү гэж бодоод шинээр ном сонгох хэрэгтэй номын санд 1000+ ном байхад танд таарах ном олдож л таарна. Мөн хэт өндөр 700, 1000, 3000+ үгтэй ном сонгоод хэрэггүй. 200,300 гэх мэт бага номоос эхлээрэй.
3. Өөртөө цаг өг.
Номноос шалтгаалж заримдаа их хугацаа зарцуулмаар үе байдаг. Та хурдан уншигч биш л бол нэг ном сонгож аваад тэдэн цагийн дотор тэдэн өдрийн дотор дуусгана гэж бүү сонго. Хэрвээ өөрт тань таалагдаж байгаа бол цагаа хангалттай зарцуулаад дээр нь ажиллах хэрэгтэй.
4. Өөртөө зорилго тавь.
Хэрвээ уншихад үнэхээр хэцүү ном байвал за өнөөдөр 15 хуудсыг нь л уншия. Эсвэл нэг өдөрт 30 минутаас 1 цагийг ном уншихдаа зарцуулая. Долоо хоногт 5,6 ном унших болно. Гэх мэт зорилготой байхад унших их амархан болно.
5. Тухтай уншдаг газраа ол.
Чимээгүй тайван орчинд уншихдаа илүү үр бүтээлтэй уншдаг бол тэндээ илүү их унших хэрэгтэй. Автобусанд явж байхдаа илүү их унших цагтай байдаг бол автобусанд уншчих хэрэгтэй. Унтахынхаа өмнө уншдаг бол унтахынхаа өмнө тогтмол унших хэрэгтэй. Өөрийн тухтай газраа тогтмол уншаад дадал болгон хэрэгжүүлээрэй!
21-р зуун бол авьяас чадварын бус дадал зуршилын зуун шүү!
6. Номоо ойлгож уншаарай.
Олон үгтэй олон ном ихийг уншиж хүн бүхэн л чадна. Харин уншсан номноосоо ухаарж ойлгосон зүйлээ өөртөө авч амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг бол бусдаас ялгарах амжилт биш гэж үү? Номоо санахад хэцүү байвал тэмдэглэлийн дэвтэр гаргаад номынхоо гарчигыг тавьж байгаад тэр номын үйл явдлыг санах хэдэн түлхүүр үг түүж бичээд үзээрэй.
7. Олон төрлийн ном унш.
Монголчууд нэг зүйлээс хурдан уйддаг шинж хандлагатай байдаг. Магадгүй өөрийнхөө өдөр тутмын амьдралд хэрэгтэй амин чухал зөвлөгөөнүүдээр дүүрэн ном уншаад үзээрэй.
8. Хэзээ уншиж зогсохоо мэддэг байх.
Хэрвээ та ном, англи хэлээ өдөр шөнөгүй нүддэг уншдаг эсвэл ямар нэгэн challenge, зорилгынхоо дагуу уншиж байгаа бол хааяа ч гэсэн уншиж буй номоо дундаас нь түр зогсоогоод эргээд уншихад илүү амттай санагдах магадлал их шүү.
“Надад мөрөөдөл байдаг”
Англи хэл сураад харилцаандаа чөлөөтэй ярьж, ямар нэг текст, мэдээллийг төвөггүй ойлгодог болж чадна гэдэгт та итгэдэг үү? эсвэл IELTS, TOEFL өгөөд өөрийн хүчээ өндөр оноо аван амжилтаа илүү их ахиулахыг хөгжиж дэвжихийг хүсэж гадаадын их дээд сургуульруу хүсэлт явуулан суралцаж чадна гэдэгтээ итгэдэг үү?
Та итгэх хэрэгтэй. Учир нь өөртөө итгэх итгэл гэдэг хүнд байх ёстой чухал чадваруудын нэг.
За би ер нь сурч чадахгүй юм байна дөө! гээд хаяж хэзээ ч болохгүй нүдний чинь гал сэтгэлийн чинь цог унтрах гээд байвал урам зориг эрч хүчээр дүүрэн илтгэл сонсож байгаарай гэж маш том зөвлөгөө өгөе! Бид ч таньд Facebook Page дээрээ сайн зөвлөгөө өгсөн илтгэл тавьж байх болно. Баярлалаа.
Илтгэл сонсох бол энд дарна уу? Бусад Lingors-ийн гишүүдтэйгээ хамт сайжрах уу?
Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments