Сайн байна уу? Xreading цахим номын сангийн хэрэглэгчиддээ зориулан ном уншингаа англи хэлээ сайжруулах юу хийж болох талаар зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Хэрвээ та цахим номын сангийн хэрэглэгч биш байсан ч гэсэн танд хэрэг болноо. ❤
1. Сурах үйл явцаа тэмдэглэх
Та дараах байдлаар хэлээ давтах боломжтой…
Өдөрт 10 минутанд 300–500 үгийн урттай богино ном унших үед Та тэндээс 5–15 шинэ үгс сурах ба түүгээрээ 15-20 өгүүлбэр зохион бичих хэрэгтэй. Үүнийг л хийгээд байвал Та 6 сарын дотор 2700 үгс цээжилсэн 180 өөр түүх уншсан байх болно. Уншсан ном, сурсан шинэ үгсээ жагсаан бичээд 7 хоногт 1 удаа үгийн сүлжээ хийж цээжилж болно. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзээрэй. Crossword puzzle maker (armoredpenguin.com)
2. Яриа ба дуудлагаа сайжруулах
Өдөрт нэг түүх уншаад түүнийхээ аудиог сонсоод дагаж
хэлээд байвал таны дуудлага амны хайрцаг гарцаагүй 6
сарын туршид 180 түүх чангаар уншиж байхдаа сайжирна.
Та яг одоо эхлэх хэрэгтэй.
3. Сонсоод ч ойлгохгүй байх юм. Яаж сонсож сурах вэ?
Нэг сонирхолтой факт энд дурдъя. Хэрэв таны сонсох
сайжрахгүй байвал минутад хэдэн үг уншиж ойлгож
байгаагаа ажиглаад үзээрэй.
Хэрэв одоо минутад 50 үг уншиж байгаа бол өдөрт 10 минут
нийт 500 үг уншина гэсэн дүрмийг мөрдөөд байвал
минутанд 190–250 үгс уншиж тэр хэмжээгээр хурдан явж
байгаа яриаг сонсоод ойлгох боломжтой.
Бидний бяцхан зөвлөгөөг энэ хүртэл уншсан танд баярлалаа.
Харин та дараах зөвлөгөөний дагуу англи хэлээ хурдан сайжруулахыг хүсвэл уншлагын марафонд оролцоорой.
Бүртгүүлэх: https://forms.gle/fkRWi8DaH3fee4eD6
Нийтлэлийг бэлтгэн хүргэсэн:
С.Даваадорж
Comments