Гадаад хэлийг өөрийн сонирхолтой уялдуулан сурвал үр дүнтэй байхаас гадна илүү хөгжилтэй, сонирхолтой байх болно. Зөвхөн дүрэм цээжилж, дасгалын ном ажиллах уламжлалт арга барилыг халж шинэлэг аргаар хэлийг сурах гоё шүү дээ. Энэ удаа кинонд дурлагчиддаа зориулан англи хэлээ сайжруулахын тулд үзэх шилдэг киноны жагсаалтыг танилцуулж байна.
Бяцхан зөвлөгөө: Киногоо үзэхдээ монгол дуу оруулалт болон хадмал орчуулгагүй үзээрэй. Харин анх үзэж эхэлж байгаа бол англи хадмалтай үзэхийг зөвлөе. Ингэснээр үгийн дуудлага, бичилтийг тогтоож авдаг сайн талтай.
1. Jurassic Park (1993)
Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэнд өрнөх адал явдлын тухай энэхүү киног үзээгүй хүн ховор биз. Уг кинонд шинжлэх ухааны хэцүү хэллэгүүдийг сонирхолтой, ойлгомжтой байдлаар киноныхоо өрнөлд тайлбарладаг.
2. Notting Hill (1999)
Хэрэв та American эсвэл British англи хэлний алийг нь сурахаа шийдээгүй бол энэ кино танд хоёр өөр аялга, хэрэглээг маш тод харуулах болно. Лондонгийн номын дэлгүүрийн залуу Америкаас ирсэн жүжигчин бүсгүйд дурласнаар романтик үйл явдлаар өрнөнө. Киноны төгсгөл танд халуун дулаан мэдрэмж төрүүлж, хэн нэгнийг хайрлах хүслийг тань бадраах болно.
3. Clueless (1995)
Жинхэнэ 90-ээд оны ретро хувцаслалт, нүүр будалтаас эхлээд этгээд үг хэллэгүүдийг та энэхүү киноноос мэдрэх болно. Сонирхолтой факт: Уг киног зохиолч Jane Austin-ий “Emma” нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Та өөрийн англи хэлний түвшинд тохируулан уг зохиолыг уншихыг хүсвэл манай цахим номын санд нэгдээрэй. Lingors | Facebook хуудсаар зочилж чатаар холбогдон, цахим номын сангийн уншигч болох боломжтой.
4. The Hunger Games (2012)
Ойлгоход хялбар америк аялга? Check. Jennifer Lawrence? Check. Дур булаам эрэгтэй гол дүр? Check. Суудлаас өндөлзүүлэх тулааны хэсгүүд? Check. Хэрэв та шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд дуртай бол хамгийн түрүүнд үзэх листэндээ нэмээрэй.
5. The King’s Speech (2010)
Энэхүү кино ерөнхийдөө Английн хаан Жоржийн ард иргэддээ хэлэх үг дээр суурилдаг тул зүгээр нэг кино гэхээс илүү бүхэл бүтэн дуудлага, авиа зүйн хичээл юм.
6. The Queen (2006)
British англи хэлний яруу дуудлага, рояал тансаг өнгө аястай энэхүү кинонд Диана гүнжийн үхэлд Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн ямархуу хандлагатай байсныг харуулсан баримтат төрлийн кино юм.
7. The Wizard of Oz (1939)
Dorothy охин шидэт ертөнцөд учир битүүлгээр шилжин ирдэг бөгөөд тэр ертөнцийг аюулт дайснаас аварч чадах цор ганц нэгэн юм. Та өөрийн англи хэлний түвшинд тохируулан уг зохиолыг уншихыг хүсвэл манай цахим номын санд нэгдээрэй. Lingors | Facebook хуудсаар зочилж чатаар холбогдон, цахим номын сангийн уншигч болох боломжтой.
8. Men In Black (1997)
Уг киног ойлгоход хялбар төдийгүй хөгжилтэй өрнөл, харь гарагийн амьтад нь киног улам ч сонирхолтой болгодог. Хамгийн гол нь Will Smith-ийн жүжиглэлт шүү дээ.
9. The Babadook (2014)
Энэ кино таныг хялбархан айлгаж дөнгөх учир аймшгийн кино үзэхээс айдаг бол алгассан нь дээр байж магадгүй юм. Ээж хүү хоёр Babadook хэмээх ном олдог бөгөөд гэрт нь хачирхалтай зүйлс тохиолдож эхэлнэ. Australian англи хэлний аялгатай тул үзэхэд сонирхолтой байж мэднэ.
10. The Shawshank Redemption (1994)
Жинхэнэ утгаараа классик кино үзмээр байвал энэ киног туршаад үзээрэй. Хэний ч төсөөлөхгүй үйл явдлын эргэлт, төгсгөлийг мэдрэх болно. Дээд боловсролтой, цагаан арьст залуу бүх насаараа хоригдох ял авж шоронд ирсэнээр Red гэх өнгөт арьст найзтай болдог. Хуулийн үг хэллэг болон хар ярианы олон хэллэгүүдийг сурч авах боломжтой.
Анх өөр хэлээр кино үзэж эхлэхэд кинонд дуртай хүнд ч хэцүү санагдаж байж болно. Яагаад гэвэл би өөрөө анх Netflix-ээс кино үзэж эхлэхдээ дунд түвшинтэй байсан хэдий ч киногоо бараг ойлгодоггүй, хэдхэн мэддэг үгнүүдээ л олж сонсдог байлаа. Харин сар тасралтгүй дуртай кинонуудаа үзсэний эцэст чөлөөтэй ойлгодог болсон. 3 сарын дараа гэхэд англи хадмалгүй ч сонсоод ойлгодог болсон юм. Мөн унаган англиар ярьдаг хүмүүсийн яриаг сонссоноор дуудлага зөв болж, хэвшмэл хэллэгүүдийг мэддэг болдог. Иймээс та бүхэн хэлээ сайжруулахын тулд маш сонирхолтой эдгээр киног туршаад үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Нийтлэл бэлтгэсэн:
Б. Аминаа