Танд юу хамгийн үнэ цэнтэй мэт санагддаг вэ? Таны гар утас уу? Эсвэл хэн нэгний өгсөн нандин бэлэг уу? Тиймээ хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй зүйл нь өөр өөр. Гэхдээ зөвхөн “Үнэ Цэнэ” — г биет зүйлээр тодорхойлдог гэвэл би лав итгэхгүй. Учир нь хүнийг хүн болгож амжилтад хүргэж, магадгүй түүнээс хүртсэн гавьяа шагналын гол үндэс суурь нь яахын аргагүй яг одоо танд бодогдож буй хөдөлмөр гэдэг зүйл. Сайн сайхан зүйл хөдөлмөр чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг гэж Философич Демокрит хэлсэн байдаг. Тэгвэл та сайн сайхныг бүтээхийг хүсвэл хөдөлмөрлөхөөс өөр сонголт байхгүй бөгөөд яг одоо юуг ч хүлээхгүйгээр эхэл. Яагаад ингэж хэлж байна вэ гэдгийг та миний хөдөлмөрлөсөн туршлагаас олж мэдэх болно .
2020 оны эхний сард англи хэлээ сайжруулах арга замыг хайж явсаар урьд өмнө нь огт хийж үзээгүй том сорилтой нүүр тулгарсан нь англиар ном унших байлаа. Хавтастай зузаан цаасан ном бус орчин үеийн цахим номын сан. Мэдээж тухайн номын сангаас өөрийн англи хэлний түвшинд тохирсон номыг олж уншсанаар би хэчнээн хэмжээний үг уншсан бэ гэдэг нь харагддаг.
Х-READING цахим санг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлсэн Лингорс компаниас жил бүр нийт уншигчдын дунд зохион байгуулдаг Reading Marathon 2020 уралдаанд оролцох болсноор энэ бүхэн эхэлсэн юм даа. Анх Сургуулийн коридороор сэлгүүцэж явахдаа x-reading цахим номын сангийн үнэгүй эрх бэлэглэх зарлалыг хараад клубд орохоор шийдсэн юм.Мэдээж үнэгүй зүйлийг яаж зүгээр өгөхөв гэсэн шиг нэгэнт энэ клубд оръё гэж сэтгэл шулуудсан тулдаа бүтэн өдөржин хичээлээ ч хийхгүйгээр эсээ бичиж багшдаа өглөө. Удалгүй дугуйландаа тэнцэж анх удаа 50 үгтэй ,аудиотой, анхан шатны , мөн уншаад дууссаны дараа 5 асуултад хариулж шалгалт өгдөг тийм л номыг уншиж дуусгасан миний хувьд технологийн хөгжлийг гайхахын зэрэгцээ сонирхолтой санагдах тийм л зүйлийг анх удаа хийж үзсэн билээ. Марафон 2 сар үргэлжлэх бөгөөд бариандаа шалгарахын тулд 100.00 дээш үг уншсан байх шаардлагатай бөгөөд би ч ялна гэсэн элдэв бодолгүйгээр , надаас мундаг сурагчид олон байгаа миний хувьд амжилттай бариандаа ороход болно гэж ёстой л алтан дунджийг баримталсан даа. Нэг мэдэхэд номондоо уусаж өдөр бүр тасралтгүй уншдаг боллоо. Уралдаан зохион байгуулагч хамт олноос долоо хоног бүр бүх оролцогчдын тайлан мэдээг гаргадаг бөгөөд марафоны эхний долоо хоногт 300 гаруй сурагчаас 30р байранд орж аль хэдийн болзлоо хангасан байлаа. Үүнийг хараад үнэхээр их баярласандаа . Үүндээ ч урамшиж эхний 10 байранд орохын тулд өдөрт 100к үг унших зорилготой болсон юм . Гэхдээ би бууж өгөөгүй. Учир нь бас нэгэн долоо хоногийн тайлан мэдээгээр би 5р байранд 600К үг уншсанаар жагссан байлаа. Би бүр шоок гэдэг шиг амьдралдаа тэгж их баярлаж үзээгүй юм шиг .Анхнаасаа л бариандаа орвол боллоо гэсэн сэтгэлтэй би болзлоо 10 20 дахин өсгөж чадсандаа хэсэгтээ л итгэж өгөөгүй. Аргагүйдээ бараг теле хичээлээ ч хийлгүй өдрийн 5.6 цагийг тасралтгүй 2 сар утас ширтэн ном уншина гэдэг ямар том тэвчээр хийгээд , шаргуу хөдөлмөр байсан юм бэ гэдгийг маш сайн ойлгосон. Энэ явцаар тасралтгүй 3 сарын турш 2 марафонд амжилттай оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарсан. Зарим хүмүүс хөдөлмөрлөж мөнгө олдог бол харин би цаашдын миний амьдралд хэрэгтэй шавхагдашгүй тийм л хөдөлмөрийн үнэ цэнийг бүтээсэн. Цаг Хугацааг ухраавал тухайн үед би эрэл хайгуул хийж тухайн клубд ороогүй бол орсон ч магадгүй энэ цаасан дээр буулгах 1сая үг уншиж билээ гэсэн бичих дурсамжгүй.
Шантраад замын голоос орхисон бол , хөдөлмөрийн үр шимийг амсаж үзээгүй , англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтаас айсан англи хэлний түвшин өсөөгүй , итгэлгүй, бор гэрийн богд болоод л суух байсан байх.
Эцэст нь хэлэхэд хөдөлмөр хүнийг бүтээдэг. 3 сар тасралтгүй англи ном уншиж хөдөлмөрлөж шантралгүй өдийг хүрсэн тулдаа өөртөө маш том юуны хөрөнгө оруулалт хийсэн. 50 үгтэй номоос 30000 үгтэй номыг төвөггүй уншдаг болох хүртлээ хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд шантрах залхуурах үеүд зөндөө байсан ч огт зогсолгүйгээр бас марафоны дараа хүн хөдөлмөрлөвөл хүнээс ямар их агуу хүч гардаг вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон мөч байсан даа.
Ингэж хөдөлмөр хүнийг бүтээдэг.
Үүнд л хөдөлмөрийн үнэ цэнэ оршино.
Нийтлэлийг бичсэн:
Lingors-ын уншигч Ж.Солонго
Comments