Хэрэв та аялгатай ярьдаг бол таныг хүмүүс ойлгоно. Гэхдээ буруу дуудлагатай бол ойлгоход тун хэцүү болов уу? Тиймээс хэдүүлээ энэ удаагийн онлайн халамжаараа дуудлагаа хэрхэн сайжруулах талаар ярилцъя.
Мөн та зөвхөн уншаад өнгөрөх бус доор гарах зөвлөгөөг хэрэгжүүлээд дуудлагаа сайжруулаарай. Уншиж эхлэхээсээ өмнө манайд нэмэлтээр гарсан шинэ үгийн булангаар зочлоорой.
“New words corner”
Stress : How sounds can be strong or weak
Intonation: How sounds go up and down
Pausing : How you take short breaks when speaking
За ингээд дуудлагаа сайжруулах 10-н аргыг танилцуулъя.
1. Авиаг зөв дуудах нь PHONEMES
Авиаг анхнаасаа зөв дуудаж сурахын тулд тухайн авиаг зөвөөр дуудаж буй хүн ямар амны хэлбэр гаргаж байгаа, шүдээ хаана байрлуулж байна гээд маш сайн харж байгаад дуурайж хэлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой жижигхээн дасгал ажилъя.
Та дараах үгнүүдэд орсон gh авиаг хэрхэн дууддаг вэ?
through, ghost, enough
Дээрхи 3-н хувилбар бүрт эдгээр нь өөр өөрөөр дуудагдана шүү.
Хэрвээ та дуудлагыг нь мэдэхгүй байгаа бол би танд маш энгийн арга зааж өгье. Google-с enough pronunciation гэж хайхад доорхи шиг зөв дуудлага нь амны хэлбэртэйгээ гарч ирэх болно. Мөн та practice товчин дээр дараад өөрийн зөв дуудаж байгаа эсэхээ шалгаж болно. Мөн дуудлагатай толь бичиг ашиглаад шаардлагатай үед зөв дуудлагыг нь сонсож болно.
Хэрвээ үлдсэн 2 үгний дуудлагыг нь мэдэхгүй бол google-с хайгаад үзээрэй.
Мөн заримдаа хэцүү авиа орсон үг унших гэхээр хэл орооцолдоод нэг л болж өгдөггүй үе байдаг уу? Анхлан англи хэл сурч байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн psychology, society … зэрэг үгийг буруу дууддаг. Тэгэхээр зөв дуудлагатай болох 1 арга нь түргэн хэллэг хэлэх. Google-с tongue twisters гээд хайвал түм буман түргэн хэллэг олдоно. Миний бие та бүхэндээ зориулан нийтлэлийнхээ төгсгөл хэсэгт нэг түргэн хэллэг оруулсан байгаа шүү.
2. Өргөлт гэж юу вэ? STRESS
Өргөлтийг зөв дуудах нь маш чухал. Жишээ нь present хэмээх үгний pre буюу эхний үе дээр өргөлт өгөн дуудвал энэ нь бэлэг гэсэн утгатай болно. Харин sent буюу хоёр дахь үе дээр өргөлт өгвөл үзүүлэх, илэрхийлэх гэсэн утгатай болдог. Мөн үгнээс гадна өгүүлбэрт хүртэл өргөлт байдаг. Жишээ нь: I`m having PIZza tonight гэвэл өөр ямар нэг төрлийн хоол биш зөвхөн пицца л иднэ гэсэн утгыг илэрхийлж байна. Харин I`m having pizza toNIGHT гэвэл маргааш эсвэл нөгөөдөр биш зөвхөн өнөө орой л пицца иднэ гэсэн санааг илэрхийлнэ.
3. Ярианы өнгө аяс INTONATION
Хэдий хүүрнэх өгүүлбэр ч гэсэн ярианы өнгө аясаасаа хамааран асуух өгүүлбэр болон хувирч болдог. Тэгвэл intonation гэж яг юу вэ?
Жишээлбэл,
A: I have a test гээд хүүрнэсэн маягаар хэлбэл А хүн удахгүй шалгалттай гэдэг санааг илэрхийлж байна. Харин
A: I have a test гээд өгүүлбэрийн төгсгөлд ярианы өнгө аяс өгссөн байдлаар хэлбэл энэ нь асуулт болж хувирна.
4. Ярианы дунд зогсоц авах PAUSING
Урт өгүүлбэр хэлэх үедээ зөв газраа зогсоц хийн өгүүлбэрээ тасалж хэлэх маш чухал. Гэхдээ зогсоц нь ихдээ 1–2 с байхад л хангалттай. Үүнээс хэтэрвэл таны ярьж буй хүн таныг гацчихлаа гэж бодно шүү.
Уламжлал ёсоороо нэгэн жишээг авъя.
I have the day-off tomorrow, so i`m going to a coffee shop with my old school friend. Энэ өгүүлбэрийн хувьд 3-н хэсэг болгон хэлэх хэрэгтэй.
I have the day-off tomorrow (Pause)
so i`m going to a coffee shop (Pause)
with my old school friend (Stop)
5. Даган хэлэх SHADOWING OTHER SPEAKERS
Гадаад хүнтэй ойр зуур чөлөөтэй ярьж, бүр туслах хөтөч хийх хэмжээнд ярих чадвараа хөгжүүлсэн ганц аргаа та бүхэнтэй хуваалцъя. Миний хувьд анх англи хэл сурч байхдаа маш модон дуудлагатай байснаа нуух юун. Ямартай ч миний хувьд дуудлагаа засахын тулд дараах харилцан яриануудыг маш олон удаа сонсож заримыг нь бүр чээжилж байсан гээч. Доорхи линкэн дээр дараад анхан шатнаас ахисан шат хүртэлх нийт 108-н сонсгол, тэдгээрийн аудио, script бас тестийг ажиллах боломжтой шүү.
A Day at School
Describe a normal school day in the life of a student in your country including hours, class subjects, meals, rules…
www.esl-lab.com
Харин дуудлагаа сайжруулъя цаашдаа ярьж суръя гэж зорьж буй бол эдгээр харилцан яриаг сонсож байгаад яг Native speaker шиг дагаж хэлж сурах хэрэгтэй.
Анхандаа Native Speaker-үүдийн яриаг дууриаж хэлэхэд маш хүндрэлтэй байсан. Хэдий харилцан ярианых нь бүтэн transcript буюу үг үсэггүй бичсэн хувилбар нь байсан ч гэсэн аудиогоо нэг л гүйцэж өгөхгүй бас бүрэн дүүрэн ойлгохгүй. Гэхдээ удаан хугацаанд олон дахин сонсоод давтаад ирэхээр аяндаа яг native speaker шиг нь дуурайгаад хэлж сурдаг юм билээ. Бас дагаад дуудлага ч тэр ярих чадвар ч хөгждөг.
6. Өөрийн яриагаа рекорд хийж сонсох
Энэ бол хамгийн шалгарсан арга. Хэдий өөрийн хоолойгоо сонсох жоохон эвгүй байдаг ч гэсэн та л өөрөө өөрийнхөө алдааг хамгийн сайн мэдэх учраас хэрэгжүүлээд үзээрэй.
7. Дуу дагаж дуулах
За үүнийг ч бас та бүхэн маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Би лав дуртай хэдэн дуугаа үг үсэггүй чээжилж байгаад л өглөө оройгүй сонсоод дагаад дуулдаг байсан. Энэ ч бас их нөлөөлсөн байх гэж хувьдаа боддог. Хэрвээ би солгой гээд өөрийгөө хаацайлах гэж байгаа бол би та бүхэнд дуу хөгжмийн багшийнхаа хэлсэн нэг үгийг хэлчихье. “Солгой хоолой гэж байдаггүй юм аа ” кк
За юутай ч ямар нэгэн шалтаг тавихаасаа өмнө оролдож үзэж байгаарай. Бас зөвхөн өөрийн дуртай аргаараа л сурна, амархан аргаар л сурна гээд байвал хэзээ ч хэл сурахгүй шүү. Хэл гэдэг зүгээр сууж байгаад сурдаг зүйл огтоосоо биш. Гэлээ гэхдээ би сурчихсан гээд давтахгүй байвал аажмаар мартагддаг зүйл юм шүү.
8. Чи заавал төгс байх албагүй
Нээх сүртэй сүртэй юм ярьж байснаа гэнэт ийм юм бичсэн чинь гайхсан уу? Гэхдээ заримдаа алдаа гаргаж болно шүү дээ. Заавал өөрийгөө телевизийн сурвалжлагч, радиогийн хөтлөгчид шиг цэвэрхэн гоё дуудлагатай байлгах гэж шахах хэрэггүй ээ. Хамгийн гол нь харилцаж буй хүндээ ойлгогдохоор зөв дуудах нь маш чухал юм шүү.
9. Ном уншингаа дуудлагаа засах арга
Хэрвээ та манай лингорсын хэрэглэгч бол цахим номын санд буй номоо унших явцдаа аудиогоо сонсоод чангаар хэлээрэй. Өөрөөр хэлбэл, shadowing хийнээ гэсэн үг. Үүний талаар манай Лингорс номын клубын багш, IELTS 8 оноотой багш Цэнд-Аюуш маань энэ талаар лайвтай дэлгэрэнгүй дурдсан байгаа. Лайвыг үзэх :
Өдөрт дор хаяж 30 минут зарцуулан англи хэл дээрхи бичвэрүүдийг чангаар уншихад зарцуулаарай. Би л лав бүрэн дүүрэн ойлгохгүй байсан ч зогсолтгүйгээр англи хэл дээрхи бичвэрүүдийг чангаар унших дуртай байсан. Ингэх явцдаа яг унаган англи хэлтнүүд шиг уулга алдаад л тэдний ярианы өнгө аясыг дуурайгаад л уншаад байдаг байсан .
10. Дуудлага засах апп ашиглах
Elsa speak гээд апп лав надад маш их таалагддаг. Яг таны буруу хэлээд байгаа үгийг засаж өгдөг. App store, Play store-с Elsa Speak гээд хайхаар гараад ирнэ.
Recources :
Энэхүү нийтлэлийг бэлтгэхдээ Xreading VL цахим номын сан дахь HALICO хэвлэлийн компанийн Language Learning Tips цуврал болон бодит туршлага дээр үндэслэн бичсэн болно. Дараагийн 2 дахь өдөр хүртэл түр баяртай.
Comments