Сайн байцгаана уу? Lingors-ын гишүүн Даваадорж нь блогоороо та бүхэнтэй уулзаагүй бараг л 1 жил болсон байна. Энэ хугацаанд өөрийн хувьд шинэ хэл сурч, илүү их олон сорилттой тулгарч гадаад хэл сурах талаар илүү нарийн туршлагатай болж чадсан учраас тэрийгээ та бүхэндээ одооноос тогтмол хуваалцаж байх болно оо.
Өмнөх зөвлөгөөнүүдийг уншиж амжаагүй бол энд дарж уншина уу?
1. Хэлийг бид ойлгож биш цээжлэж сурдаг
Аливаа нэг хоёрдогч хэлийг сурахад бид урьд өмнө нь тулгарч байгаагүй их сорилттойгоо тулгардаг. Учир нь бид эх хэлээ сурахдаа ашиглахаас өөр аргагүй орчинд нь, мөн хүн заах шаардлагагүй олон хүчин зүйлүүд байдаг. (Жнь: Ном, сэтгүүл, зурагт, хаяг.. г.м) Үнэнийг хэлэхэд миний монгол хэлний дүрмийн мэдлэг англи хэл, герман хэлнийхээс минь ч муу байж магадгүй.
Бидэнд монгол хэлийг 1–12-р анги төгсөх хүртэл заадаг ч гэсэн төдийлөн ач холбогдол өгдөггүй нь орчинтой холбоотой. Бидний чих онгойх цагаас эхлүүлээд өдий хүртэл нүдэнд үзэгдэж чихэнд харагдаж байгаа бүхэн монгол хэлээр байгаа учраас бид асуудалгүй сурсан. Гадаад улсын хүн монгол хэлийг сурах гээд Монгол улсад ирээд 5 жил тасралтгүй хичээсэн ч 5-р ангийн хүүхдээс илүү гарч чадахгүй байх. Учир нь хэл гэдэг хугацаа шаарддаг.
2. Хэл бидний хэрэглээ байх ёстой
Хүн тухайн хэлийг хэзээ ч мартахгүйгээр сурахын тулд үргэлж хэрэглэж байх ёстой. Илүү их хэрэглэх тусам илүү их цээжлэгдэнэ. Жишээ нь бид бүгд л 10 жилдээ орос, англи зарим нь магадгүй өөр хэл үзэж байсан байх. Гэхдээ үүнийгээ тогтмол хэрэглэхгүй болохоор бид мартдаг. Нэгэн цагт ойлгоод цээжлэсэн байсан ч гэсэн мартагддаг. Хэлийг сурч, цээжлэх гэж их хугацаа ордог ч гэсэн мартахад харин ч бага.
FSI-ийн нэгэн судалгааны дагуу гадаад хэлнүүдийг сурахад хэцүү, хүнд гэх ангилалаар 4 бүлэгт хуваажээ.
1-р бүлэгт : Франц, Герман, Индонез, Итали, Португал, Румын, Испани
2-р бүлэгт : Болгар, Бирм, Грек, Хинди, Перс, Урду
3-р бүлэгт : Амхар, Камбож, Чех, Финланд, Еврей, Унгар, Лаос, Польш, Орос, Серб-Хорват, Тайланд, Турк, Вьетнам, Монгол
4-р бүлэг: Араб, Хятад, Япон, Солонгос хэл
FSI-ийн судалгаагаар 1-р бүлгийн хэлээр суурь чөлөөт мэдлэгийг олж авахад 480 цаг, 2–4 бүлгийн хэл дээр 720 цаг шаардлагатай байна.
Хэрэв бид өдөрт 10 цаг хэл сурахдаа зарцуулвал бол хялбар хэлнүүдийн хувьд суурь чөлөөт мэдлэгийг олж авахад 48 хоног, хэцүү хэлний хувьд 72 хоног шаардагдана. Амралтын өдрүүдийг тооцвол хоёр сар эсвэл гурван сарын хугацаатай тэнцэнэ. Өдөрт таван цаг хийвэл хоёр дахин удаан хугацаа шаардагдана.
Хэрхэн энэхүү хэл сурах хугацааг багасгах вэ?
Хүн өдөр 10 цаг хэл сурахад зарцуулна гэдэг танд галзуу санагдах байх. Аминд нь тулсан эсвэл хоолойд нь хутга тулгаад хий гэдэггүй л юм бол 10 цаг гэдэг маш хэцүү.
Хэрвээ өдөрт 10 цаг англи хэл сурахдаа зарцуулвал таны өдөр ийм байж болно.
8–12: Lingors эсвэл бусад систем ашиглан ном уншиж, сонсонгоо толь бичиг, дүрмийн номтой дасгал ажиллах
12–14: Хэлийг сонсож байхдаа амрах, дасгал хийх, үдийн хоол идэх.
14–15: Дүрмээ бататгах
15–16: Бичих
16–17: Онлайн багштай эсвэл тухайн оронд байгаа хүмүүстэй ярилц
17–19: Амрах
19–22: Хэл, кино, дуу, эсвэл найз нөхөдтэйгээ энэ хэлээр амрах. байгаа эсэхээс хамаарна.
Ямар санагдаж байна даа? Хэл сурна гэдэг хэцүү ч хүн өдөр тутмын дадал, тууштай байдлыг гаргаж чадвал хэдхэн сарын дотор шинэ хэлийг өөрийн болгоно гэдэг хүн бүхэнд боломжтой.
Нэг хүний Quora дээр бичсэн зөвлөгөө дээрээс ойлгосон зүйлээ та бүхэнд хуваалцая.
Өдөр бүр тогтмол хий
Хэлийг нь ярьдаг улсад амьдар
Эх хэлнээсээ хол байх хэрэгтэй
Тэрээр Орос хэлийг Орос улсад 5 сар, Норвеги хэлийг Норвегид 7 сар сурсан.
Хүн өөрийн нэг хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг сэтгэлээсээ ойлгосон цочроогоо авбал энэ бүхэн боломжтой. Танд амжилт хүсэе.
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж