Шинэ хэл сурна гэдэг хүн бүхэнд амаргүй бөгөөд ахиц дэвшил гаргахад цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та шинэ хэлийг амжилттай сурахын тулд амьдралынхаа нэг хэсэг, өдөр бүр хийдэг зүйлийнхээ нэг хэсэг болгох хэрэгтэй.
Сайн суралцах дадал хэвшилтэй болж, хичээлээ илүү үр бүтээлтэй хийж, англи хэл сурахыг амьдралынхаа нэг хэсэг болгоход тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Төлөвлөгөө гарах
Ямар нэг хэл сурах нь нэг шөнийн дотор болчих зүйл биш. Та үүнд цаг гаргаж, амьдралдаа хэрхэн, хэзээ тохирохоо төлөвлөх хэрэгтэй. Нэг дор удаан сууж сурахаас илүүтэй зүгээр л өдөр бүр 5-10 минутыг үгийн сангаа давтах эсвэл дасгал хийхэд зориулах нь илүү үр дүнтэй байдаг.
2. Хэлийг дуртай зүйлдээ ашиглах
Хэл сурангаа хэрэглэж байвал илүү хурдан сурна. Үүнийг хийх олон арга байдаг ч хамгийн сайн аргуудын нэг бол дуртай зүйлээ хийхэд ашиглах явдал юм. Таны хобби аялал, спорт, дуу хөгжим, хувцас загвар, урлаг, тэр ч байтугай мэдээ уншихаас үл хамааран англи хэл дээр хийхийг хичээгээрэй. Өөрийн хобби эсвэл сонирхлын талаар илүү ихийг мэдэж болох онлайн сэтгүүл эсвэл вэбсайтыг олж, долоо хоног бүр сонирхлоо хөгжүүлэхийг, англи хэлээ сайжруулахтай хослуулахдаа тодорхой цагийг сонго. Та эндээс олон үнэгүй онлайн сэтгүүл олж болно: http://issuu.com/
3. Дуу сонсох
Сонсох чадвараа сайжруулах хамгийн хялбар, таатай аргуудын нэг бол сурч байгаа хэлээрээ дуу сонсох явдал юм. YouTube-с англи хэл дээр олон дуу хөгжим видеог олох эсвэл компьютер, гар утаснаасаа Spotify https://www.spotify.com зэрэг үйлчилгээг ашиглаж болно. Та явж байхдаа, гэрийн ажил хийж байхдаа эсвэл ажил дээрээ байхдаа ч гэсэн утсаа эсвэл аудио тоглуулагчаа сонс. Удахгүй сонсох чадвар тань сайжрахын хэрээр шинэ үг, илэрхийлэлийг тодорхойлж эхэлнэ.
4. Кино, телевиз үзэх
Англи хэл дээр кино, шоу үзэх нь таны түвшинг дээшлүүлэх сайхан арга юм. Та кино үзэхдээ олон янзын аялга, үгстэй таардаг. Хэрэв та орчин үеийн кино, телевизийн нэвтрүүлгүүдийг үздэг бол өдөр тутмын ярианд хэрэглэгддэг жинхэнэ англи хэлний илэрхийллүүдийг бас сонсож болно. Мөн таны сурч буй хэлний соёл, тухайн соёлын хүрээнд хүмүүс хэрхэн харилцдаг талаар кино танд их зүйлийг харуулж чадна.Та Youtube-ээр олон англи кино, телевизийн клипийг зөвхөн 'English movie" эсвэл 'English TV show' гэсэн хайлтаар олж болно.
5. Алдаан дээр санаа зовох хэрэггүй
Aлдаа нь суралцахын нэг хэсэг. Хамгийн сайн суралцагчид тухайн хэл дээр эрсдэл хүлээж, яг үг, хэлзүйн дүрмийг мэдэхгүй байсан ч санал бодлоо илэрхийлэхийг хичээдэг. Сайн багш таны хэлэх гээд байгаа зүйлийг ойлгож, дараа нь өөрийгөө илүү оновчтой илэрхийлэхэд тусална. Хэрэв та эдгээр алдааг гаргахгүй бол тэр алдаанууд танд сайжрахад тусалж чадахгүй.
6. Өөрийгөө рекорд хийж, сонсох
Хэл сайн суралцагчид өөрсдийгөө шүүмжилдэг бөгөөд өөрсдийнхөө түвшинг үнэлж дүгнэхийг хичээдэг. Та өөрийнхөө яриаг тогтмол бичлэг хийж, бичлэгээ эргэн сонсох замаар үүнийг хийх боломжтой. Үүнийг хийх олон арга бий. Та өөрийн компьютер дээрх вебкамер, эсвэл гар утсан дээрх видео камерыг ашиглаж болно. Өөрийгөө товч бичвэрээр юм уу ямар нэг сэдвийн талаар уншиж байгаагаа бич. Та бичлэгээ хийсэн бол шууд үзээрэй. Хэрхэн сайжруулах талаар бодоорой. Дахин бичлэг хийгээд дараа нь үзээд, илүү сайн эсэхийг мэдэхийн тулд эхний бичлэгтэйгээ харьцуулаарай. 2 бичлэгээс хамгийн сайныг нь хадгалаад 7 хоног эсвэл сарын дараа дахин үзээд дахин бичлэг хийгээд бичлэгээ сайжруулаад үзээрэй. Үүнийг үргэлжлүүлэн хийж, бүх хуучин бичлэгээ хадгалж, хэдэн сарын дараа тодорхой сайжрах боломжтой байх ёстой.
7. Дуурайхыг хичээ
Хүн бүр аялгатай байдаг. Өөр өөр аялга ойлгодог болохын тулд чихээ дасгахыг хичээж, даган дуурайх нь сайн хэрэг. Та аудио эсвэл видео бичлэгээс маш богино хэсгийг сонсоод дуурайж хэлбэл үүнийг хийж чадна. Хэрэв ярьж байгаа хүн уурлаж, гунигласан эсвэл баяртай байгаа бол дуу хоолойны илэрхийллийг бас дуурайхыг хичээгээрэй. Та үүнийг төгс хийх шаардлагагүй ч анхааралтай сонсож, өөр өөр аялгуу хэрхэн сонсогдож байгааг сонсохыг хичээх нь таны чихийг дасахад тусалдаг.
8. Тэмдэглэл хөтлөх
Ихэнх сурагчид хичээлдээ дэвтэр хэрэглэдэг ч хичээлээ дуусгахад дэвтэр нь хоосон хэвээр байдаг. Хичээлдээ дэвтрээ ашиглахаа мартуузай. Тэмдэглэл хөтлөх аргаа цэгцэл. Дэвтрийнхээ нэг хэсгийг шинэ үгэнд нөгөө хэсгийг дүрэм тэмдэглэхэд хэрэглээрэй. Тэмдэглэлийн дэвтрийн үгсийн санд шинэ үг нэмэхдээ орчуулга, нэр үг, үйл үг эсэх гэх мэт үгийн талаар мэдээлэл оруулах, дуудлагын онцлогийг тэмдэглэж аваарай.
9. Үгийн сангаа дахин нягталж үзээрэй
Үгийн сангаа нэмэгдүүлэх нь англи хэлний түвшингээ сайжруулах хамгийн хурдан арга замуудын нэг юм. Англи хэлний хичээлээр сурсан шинэ үгсээ санахын тулд тэдгээрийг байнга хянаж байх ёстой. Хичээлийн дараа сурсан үгсээ тодорхой давтамжтайгаар давтаж байвал илүү их санах болно гэдгийг судалгаа харуулж байна. Хичээл бүрийн дараа 10 минутын дараа, дараа нь 1 цаг, 1 өдөр, дараа нь 1 долоо хоногийн дараа шинэ үгсийг шалгаж эхэл. Энэ нь таны үгсийн санг илүү их санахад тусална.
10. Зорилгоо хуваалц
Хүмүүс гадаадад суралцах, ажил хийх, аялах гээд олон шалтгааны улмаас хэл сурдаг бөгөөд суралцах зорилго нь таны сурах хандлага, юу сурахад тань нөлөөлдөг. Та эдгээр зүйлсийг дадал зуршил болгох гээд хичээгээд үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Мөн Lingors-ийн зүгээс англи хэлний дадал зуршил бүтээх 1 сарын English Fitness хөтөлбөр зарлагдсан байгаа тул та сонирхоод үзээрэй. :)
Бүртгүүлэх: https://forms.gle/LZgRTRDPG5UnNkuV6
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/lingors/posts/pfbid026rj3aeo6qmH8YUcS8emHcfrUw8K5mZsycFwbNtT8CehAoTVSmAKzTwrkPaqPwXpWl