Таныг өдөр бүрийн уншлагаа найдвартай хийж байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь сургалтын төв, багш биш та л өөрөө хичээхгүй бол ямар ч хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бид англи хэл сурах аль болох үр дүнтэй, хялбар аргыг хэрэглэж байна. Өнөөдөр бүгдээрээ “Англи хэлний түвшингээ ахиулахад юу хийх хэрэгтэй вэ?” гэдэг сэдвээр уншицгаая.
1. Үгийн санаа тэл
Үгийн сангаа тэлэх хэрэгтэй. Олон үг мэддэг байх тусам өөрөө сайн ойлгоно өөрийгөө ч ойлгуулна. Өөрийгөө ойлгуулчих англи хэлтэй болчиход хангалттай юм биш үү гэж үү? Хэрвээ танд хангалттай санагдаж байвал түвшингээ ахиулахгүй байсан ч болно. Гэхдээ түвшин ахих тусам үгийн сан тэлдэг тиймээс аль болох их үгсийг мэдэх хэрэг гарч ирнэ.
Ном уншаад үгийн сангаа тэлэх сайхан арга байдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Эсвэл танд үг цээжлэх чадвар байдаг бол бага багаар хэрэгтэй үгээ цээжлэх боломжтой гэхдээ цээжлэхдээ хамгийн их хэрэглэгддэг холбоо үг, өгүүлбэр зэргээр цээжлэвэл илүү үр дүнтэй. Хэвлээд нойлынхоо ханан дээр наачих хэрэгтэй. Орос хэлний маань багш хэлж өгч байсан ч үнэхээр үр дүнтэй арга.
Аль болох сонирхолтой зүйл унш. Шинэ цуврал кино эсвэл ТedTalks бүр өөр подкаст ч юм уу? Энэ том дэлхийд таны мэдэхгүй сонирхохоор зүйл зөндөө бий биз дээ?
Битгий айж зовоорой. Хүмүүстэй хамт сурах гэж хичээ. Хүүхдүүд сургуульдаа хичээл үр дүнтэй хийх нь үүнээс хамаардаггүй гэж үү? Бие биедээ туслах эсвэл бие биенийгээ шахаж урагшлуулах хүн. Speaking club-д очоод суугаад үзэх хэрэгтэй. Юм юм л үзнэ дээ.
2. Өөр төрлийн аялга сонсож сурах
Дүрэм, унших, сонсохдоо гавал болоод байсан ярих хоцрогдоод байвал яах вэ? Нэг дасаж сурсан удаан ярьдаг хүнээ сонсож байсан гэнэт хүнтэй харьцсан мангар хурдан яриад эхлэвэл яах уу?
Хэцүү л юм болно доо.
Америк, Австрали, Англи, Шотланд, Ирланд, Африк, Канад, Шинэ Зеланд гээд л төрөл бүрийн аялгатай ярьдаг хүмүүс бий. Тэр хүмүүс эхэндээ тэс өөр хэлээр ярьж байгаа мэт санагдах болов ч дасаад их сонсоод байх юм бол хөгжилтэй сонсогдож эхэлнэ шүү.
IELTS, TOEFL гэх мэт хэлний шалгалтын хэсэг дээр үргэлж сонсох хэсэг нь цаанаа ямар нэгэн саад болсон дуу чимээ, эсвэл ярьж байгаа хүнийг нь ойлгоход бэрх ярьдаг. Аль болох амьдралтай ойртуулах гэж цаад хэд чинь хичээж байгаа учир амьдралтай ойрхон л англи хэл сурах ёстой доо.
Тэнгэрт нисэхгүй газар бууж ирцгээнэ шүү нөхөд өө!
3. Filler үгнүүд хэрэглэж сурах
За тэгэхээр comrades!. Filler үг гэж нэг зүйл байдаг юм. Иб нь монгол хэл дээр үүнийг яаж буулгахыг мэдэх аргагүй билээ. Ямар багш нар бидэнд заасан биш?
Ярих чадварт тань нэлээн хэрэг болно. Ярихдаа юм бодож байхдаа хэлдэг үгсийг хэлдэг. Эргэлзээд л бага зэрэг пауз авж байх үед гэсэн үг.
Монголд нээх олон үг байдаггүй ч англи хэлэнд бол олон байна шүү.
Okay…
Um…
Well…
Ah…
Right…
Uh…
Basically..
You see…
I guess…
Like…
I mean…
You know…
Эднийг яриандаа аль болох хэрэглэхийг хичээгээрэй. Заримдаа хүмүүс Монголоор аан, оон, гээд байдаг шүү дээ.
4. Холбоо үгс
Холбоо үгсийг бол та хаа сайгүй сонсоно. Эхэндээ ойлгогдохгүй шүү. Үүнийг чинь жинхэнэ TV-Series, Кино үзэж байж л сурч билээ.
Холбоо үгс нь үйл үг preposition эсвэл adverb араасаа аваад тэс өөр утга илэрхийлэхийг хэлнэ.
Жишээлбэл,
Please come in. Орж ирнэ үү?
Please come up with the answer to this question. Энэ асуултын хариултыг бодож олно уу?
Please come forward with any information that you hear about the crime. Энэ хэргийн тухай сонссон мэдээллээ хэлнэ үү?
Бүгд өөр утгатай байгаа биз? Тиймээс холбоо үгсийг аль болох кино, ном үйл явдалтай зүйлээс сурвал үр дүнтэй гэж зөвлөх нь байна.
5. Хэлээ бэлтгэ
Дүрэм, сонсох чадвартаа мундаг сурагч байлаа гэхдээ жинхэнэ амьдрал дээрх харилцаанд юм хэлж чадахгүй бол дүрэм, сонсох чадвар байх хэрэг алга.
Сайн дуудлагатай байна гэдэг чинь наадамд нэг хурдны даагатай байна л гэсэн үг.
Хэрвээ булчинлаг биетэй болох гээд гар хөлөө сайжруулах гэвэл бид яадаг билээ? Мэдээж дасгал хийдэг. Тиймээс дуудлагыг ч гэсэн бэлдэх хэрэгтэй. Сонсоод, сонссоноо давтаж хэлээд хүмүүсээр заалгаад, эх уншаад рекорд хийгээд өөрийгөө сонсох гэх мэт маш олон арга байна шүү дээ.
Дараа нь дүрэм, унших чадварын түвшинээ ахиулах зөвлөгөөгөөр уулзацгаая.
Comments