Бид 2019 оноос уншигч хэрэглэгчдийг идэвхижүүлэх зорилгоор англи хэл дээр ном уншиж уралдах уншлагын марафоныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш жилд 5-6 удаагийн уншлагын марафоныг төрөл бүрийн хэлбэрээр зохион явуулж хэрэглэгчдийн тоогоо өссөөр байна.
Бидний зохион явуулсан марафонууд:
Үүнээс гадна:
Манайд бүртгэлтэй байгаа 20000 хэрэглэгчдийн дунд 2018 оноос хойш цахим номын сангийн эрх авч өдийг хүртэл уншсан хэрэглэгчид ч байсаар байна. Тэдгээр хэрэглэгчид өдий хүртэл ойролцоогоор 3000000-5000000 орчим үг уншсан байна.
Хамгийн сүүлд зохиогдсон марафон буюу Насанд хүрэгчдийн уншлагын марафон 2023.02.13наас 2023.03.12ны хооронд 21 хоногийн хугацаатайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
Марафоны онцлог нь үндэсний баяр болон цагаан сарын үеэр явагдсан тул цагаан сарын 7 хоногийн завсарлагаатай байсан буюу 2023.02.20-2023.02.26ны хооронд завсарлаж энэ хооронд уншсан бол үгийн тоо болон сонссон цаг нь тооцогдохгүй журамтайгаар явагдсан.
Энэхүү марафонд давхардсан тоогоор 730 хүн бүртгүүлсэнээс цахим номын сангийн унших эрхээ баталгаажуулж оролцсон оролцогчдын тоо 509 оролцогч байв. Эдгээр 509 оролцогчоос 3 долоо хоногийн болзлоо амжилттай биелүүлэн барианд орж, сертификат авах оролцогчдын тоо 113 байв.
Марафонд Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс оролцогчид оролцсоноос гадна Словак, Ирланд, Америк, Япон, Солонгос, Швед, Австрали, Нидерланд, Энэтхэг, Турк, Унгар, Польш зэрэг улсуудаас оролцогчид оролцсон.
#Насны ангилалаар авч үзвэл:
18-25 насны: 150
26-35 насны: 224
36-45 насны: 113
45-с дээш насны: 22
#Хүйсийн ангилалар авч үзвэл:
Эрэгтэй: 48
Эмэгтэй: 461
1-р долоо хоногийн явцын мэдээгээр 239 оролцогч буюу 46,9% нь болзлоо хангасан байна.
2-р долоо хоногийн явцын мэдээгээр 155 оролцогч буюу 30,4% нь болзлоо хангасан байна.
3-р долоо хоногт 113 оролцогч буюу 22,2% нь болзлоо хангаж бариандаа орж байна.
Оролцогчдоос 1-р байрт:
МУИС-н Завхан аймаг дах салбар сургуулийн оюутан Ч.Өлзийжаргал нийт 2,917,548 үг уншиж, 42:08:00 цаг сонссон үзүүлэлттэйгээр орж, Сертифкат, Kindle Fire HD 10, цахим номын сангийн 6 сарын эрх болон Lingors гарын бэлгээр шагнуулсан болно.
2-р байрт: Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг Э.Түмэнхүслэн 2,509,171 үг уншиж, 78:33:40 цаг сонссон үзүүлэлттэйгээр орж, Сертифкат, Kindle Fire HD 8, цахим номын сангийн 6 сарын эрх болон Lingors гарын бэлгээр шагнуулсан болно.
3-р байрт: Орхон аймагт хувиараа хөдөлмөр эрхэлдэг Х.Наран 2,271,961 үг уншиж,
107:58:50 цаг сонссон үзүүлэлттэйгээр орж, Сертифкат, Kindle Fire HD 8, цахим номын сангийн 6 сарын эрх болон Lingors гарын бэлгээр шагнуулсан болно.
Тусгай байранд дараах 10 оролцогч орж сертификат, цахим номын сангийн 6 сарын эрх болон Lingors гарын бэлгээр шагнуулсан болно.
Нэр Уншсан үгийн тоо Сонссон цаг
А.Айдана 1,868,943 46:11:50
Х.Хүнсулуй 1,835,639 98:53:30
С.Цогбадрах 1,685,317 39:07:30
Ж.Бадамханд 1,259,228 7:53:30
Н.Баатархуяг 1,125,200 31:35:30
Д. Жаргал 811,150 58:53:20
Б.Наранцацрал 730,860 64:51:50
Ц.Пансан 624,205 60:52:10
Б.Ангирмаа 592,807 57:43:50
Ч.Золбаяр 534,993 49:33:20
2-р байрт шалгарсан оролцогч Э.Түмэнхүслэнгийн зураг болон сэтгэгдэл:
Мэдлэгийн төлөө нөхөрсөгөөр өрсөлдөхийн зэрэгцээ өөрийгөө танин мэдэж сорих боломжийг олгодог марафон зохион байгуулдагт талархъя. Тавьсан зорилтдоо хараахан хүрч чадаагүй ч өөрийгөө болон бусдыг чамгүй их үр өгөөж хүртсэн гэж итгэж байна. Сонирхолтой бас зугаатай өдрүүд байлаа. Баярлалаа. Миний хувьд анх удаа оролцогчийн зүгээс дүгнэж үзлээ. Дараагийн марафонд ч заавал ахин оролцох болно оо :)) Оролцогчид болон Lingors-н хамт олондоо ахин талархъя.
3-р байрт шалгарсан оролцогч Х.Нарангийн зураг болон сэтгэгдэл:
Сайн байцгаана уу? Насанд хүрэгчдийн марафонд оролцсон нийт оролцогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Би цахим номын сангийн байнгыг уншигч 2021 оноос хойш тогтмол уншиж байгаа. Өмнө марафонуудад зөвхөн болзлоо хангаад оролцдог байсан бол энэ удаагын марафонд өөрийгөө бүүр илүү сорихоор оролцоод 3р байранд орсондоо сэтгэл өндөр байна. Дараа дараагын марафоныг тэсэн ядан хүлээж сууна.
Цахим номын санг хэрэглэдэг ном уншдаг гадаад хэл сонирхон судалдаг бүх хүмүүстэй хандаж хэлэхэд өөрийгөө эхнээс нь хэт их шахаж битгий залхаагаарай, хэт өндөр шаардлага өөртөө бүү тавь. Харин бага багаар алхам алхамаар зогсолтгүй өдөр бүр урагшил. Өдөр бүр өөртөө цаг гаргаад хамгийн багадаа 30мин тайван суугаад ном уншиж хэвшээрэй. Үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно. Тэр тусмаа гадаад хэл дээр ном уншаад ойлгоно гэдэг үгээр хэлшгүй сайхан мэдрэмж.
Бид бүгдийг ийм сайхан номын ертөнцөөр аялуулдаг, сорьдог, мэдлэг боловсролыг минь үргэлж услаж цэцэглүүлж байдаг Lingors- ийн хамт олонд маш баярлалаа.
Танай хамт олонд маш их амжилтыг хүсэн ерөөе.
Хаш овогтой Наран (Орхон аймаг)
Comments