Сайн байна уу? Энэ удаагийн нийтлэлээрээ бид таны харах өнцөг, сэтгэлгээ хэл сурахад хэрхэн нөлөөлдөг мөн ямар сэтгэлгээ хэрэгтэй талаар зөвлөгөө өгөхөөр боллоо.
#1: Хэлэх, хийх хоёрын хооронд далай байдаг
Хүн бүр үүнийг мэддэг. Бид бүгдээрээ нэг удаа хэл сурмаар байна гэж хэлсэн ч дараа нь тэр хэлийг сурах нь илүү хэцүү байсныг олж мэддэг. Хэдийгээр бид ийм үед хэл сурахаа сайн эхлүүлж чадсан ч үргэлжлүүлж, тууштай хийх нь хэцүү юм. Уг нь аягүй гоё урамтай хийгээд л байдаг ахиц гардаггүй яах вэ?
Яг хийж эхлэх үед Та юу хийх, яаж хийх, хэзээ хийх, хэр удаан хийхээ ойлгож бодож эхэлнэ.Тиймээс урам хугарсан өөртөө бурууг битгий өгөөрэй. Яагаад гэвэл зорилгоо тодорхой тавьж, өөрийнхөө асуудлыг олж ажиллаж эхлэх үеэс л та сайжирч эхэлнэ.
#2: Нэг л зүйлээ барьж ав
Интернэт нь хэл сурахад үнэхээр гайхалтай хэрэгсэл болсон. Хичээл, ном, сурах бичиг, кино, хөгжим, багш гэх мэт таны хүссэн зүйлийг нэг товч дараад л гаргаад ирнэ. Онолын хувьд энэ бол таны хүссэн гадаад хэл сурахад тохиромжтой эх сурвалжийг хайж олоход хамгийн тохиромжтой орчин юм. Гэсэн хэдий ч практик дээр зарим нэг нуугдмал сул талууд байдаг бөгөөд үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Юуны өмнө танаас нэг асуулт асууя. Өнөөг хүртэл амьдралдаа юуг илүү хийсэн гэж бодож байна вэ? Хэл сурах гоё материал хайж олох уу эсвэл зүгээр суугаад ямар нэг материалаас суралцах уу? Ихэнх хүмүүс зүгээр л хайдаг гэдэгт би итгэлтэй байна.
Яг бодитоор суралцахад сурах их материалаас илүү их хүчин чармайлт, шаргуу хөдөлмөр шаарддаг. Сурах гоё ном, материал хайхад бага цаг зарцуулж, хэл сурахад илүү их цаг зарцуулахын тулд би дараах зүйлийг санал болгож байна. Үзэг цаас аваад Brainstorm хийгээрэй. Өөрөө энэ зүйлсийг асуу:
Онлайн эсвэл танхимын хичээл аль нь вэ?
Ямар түвшинд хүрмээр байгаа билээ?
Биет материал дээр суралцах уу? Эсвэл онлайн хийх үү?
#3: Заан ба оюун санааны шорон
Танд нэгэн түүхийг ярьж өгье. Циркийн шоронд олон жил гинжлэгдсэн заан гэнэт эрх чөлөөтэй болсон. Тэр гүйгээгүй. Тэр зугтаагүй. Тэр зугтаж чадна гэдгээ ч мэдээгүй, учир нь түүнийг зөвхөн гинж барьж байсангүй; түүний бодол ч мөн адил шорон болсон. Тэр бодолдоо эрх чөлөөг мэдэрдэггүй байсан тул дөнгөгүй болсон ч мэдрээгүй. Хэл сурахад ч, цаашлаад ч биднийг барьж байдаг тоо томшгүй олон оюун санааны дөнгө бидэнд бий. Хэрэв та өөрийгөө хэл сурах чадвартай гэдэгтээ итгэдэггүй бол энэ заан шиг л байна. Хүний тархи хэдий хүчирхэг ч гэсэн үнэхээр итгэмтгий байдаг. Хэрэв та ямар нэг зүйлийг хангалттай олон удаа бодож, эсвэл өөртөө хангалттай олон удаа хэлдэг бол тархи үүнийг зүгээр л бодит байдал гэж хүлээн зөвшөөрөх болно. Та энэ заан шиг асар их хүчтэй, түүнийгээ хүссэнээрээ хөгжүүлэх эрх чөлөөтэй. Гэхдээ та одоо сурч бий хэлийнхээ талаар буруу ойлголттой эсвэл өөрийгөө чадваргүй гэж үзэж байвал та хэлээ эзэмшихээс өөрөө өөрийгөө холдуулж байна гэсэн үг.
#4: Таны итгэл үнэмшил таны хэл сурах зорилгыг хэрхэн бүрдүүлдэг вэ?
Хэл сурах талаарх таны итгэл үнэмшил нь таныг хэл сурч байгаа хүний хувьд амжилтанд хүрэх эсвэл бүтэлгүйтэх эсэхийг эцсийн эцэст шийдэх зүйл юм. Таны бодол санаа таны бодож байснаас хамаагүй чухал. Жишээлбэл, би багшаар ажиллаж байхдаа олон хүн өөрсдөдөө хэл сурахад тохиромжгүй гэж хэлэхийг сонссон. Хэрэв танд ийм мэдрэмж төрж байсан бол би танд дараах зүйлийг хэлье. Хэл сурах чадваргүй хүнтэй би хэзээ ч уулзаж байгаагүй, зөвхөн таарахгүй сэтгэлгээтэй. Сэтгэлгээгээ өөрчилж, зөв хэлснээр хэн ч гадаад хэлийг чөлөөтэй, түүнээс дээш түвшинд сурах боломжтой.
#5: Онолоос практикруу
Та өөртөө яаж хандах нь маш чухал. Хэрэв та өөрийгөө гадаад хэл сурч чадахгүй гэж хэлбэл, чадахгүй. Tархи эргэлт бүрт саад болж, та эцэстээ шантарч, дараа нь бууж өгөх болно. Гэсэн хэдий ч өөрийгөө чадваргүй эсвэл авъяасгүй гэж хэлэх нь нэг талаасаа таныг үүрэг, хариуцлагаас мулталдаг давуу талтай. Хэрвээ та авъяас чадварт итгэдэггүй, хүссэн бүхнээ сурч чадна гэдэгт итгэвэл яах вэ? Харин тэгж чадвал танд сурах л үлдэнэ өөр ямар ч шалтаг гарч ирэхгүй.
Хэл сурах нь авъяас чадварт биш, мундаг багшид, нууц жоронд биш гэдэгт би бат итгэдэг. Энэ нь өөртөө болон таны суралцах чадварт итгэх хүчтэй итгэлийн тухай юм. Энэ бол хариуцлага хүлээх, өөрийгөө хүмүүжүүлэх явдал юм. “Өөрийгөө хүмүүжүүлэх” гэдэг нь таны тархи хэрхэн ажилладаг, хэрхэн хувь хүнийхээ хувьд хамгийн сайн суралцдаг талаар илүү их мэдлэгтэй болохыг хэлж байна. Дүрэм, дуудлага, үгсийн санд суралцах арга, арга барилыг түр зуур март. Үүний оронд сэтгэлгээгээ хэрхэн өөрчилж, сурах арга барилдаа хувьсгал хийж эхлэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүл.
Энэхүү зөвлөгөөг энэ хүртэл уншсанд баярлалаа.
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С. Даваадорж