Зөвлөгөөгөө удаан хүлээсэн үү?
Удаан бэлтгэсний эцэст маш хэрэгтэй зүйлс бичлээ.
Өмнөх зөвлөгөөнүүдийг уншиж амжаагүй бол энд дарж уншина уу?
Дуугаар дамжуулан хэрхэн англи хэлээ сайжруулах вэ?
1. Зөв дууг сонго
Дуртай хөгжмөө сонгоорой. Хэрэв танд дуу таалагдаагүй бол Англи хэлээр дуунуудыг сурах ямар ч утгагүй болно. Англи хэл сурахаас уйдах хамгийн хурдан зам юм. Хэлний зөв хэлбэрийг ашигладаг англи дуу хөгжим хайж олох. Дууны үг нь нийтлэг хэрэглэгддэг үгсээс бүрдэх бөгөөд танд хэтэрхий хялбар эсвэл хэт хэцүү байх ёсгүй.
Өөр нэг анхаарал татах зүйл бол дуучид заримдаа үгийг нь тодорхой бичдэггүй. Магадгүй хүнд метал нь эхлэхэд тохиромжтой газар биш байх.
Та түүхийг өгүүлдэг дууг сонсох хэрэгтэй ингэснээр ойлгоход, төсөөлөхөд хялбар болж өгдөг. Хэрэв та дөнгөж сурч эхэлж байгаа мөн хүүхэдтэй бол хүүхдийн дуунууд ялангуяа Диснейгийн дуунаас эхлэхийг зөвлөж байна. Эдгээр нь англи дууг сонсож эхлүүлэх гайхалтай сонголтууд юм.
Поп хөгжмөөс эхэлж, дараа нь салаал. Түгээмэл поп дуу хөгжим нь хайр дурлалын тухай өгүүлэх хандлагатай байдаг бөгөөд энэ нь маш олон давтагддаг үгсийн сантай тул хэрэгтэй байдаг. Хэрэв та төрлөө нэмэхэд бэлэн бол та өөр өөр төрөл жанрыг туршиж үзэх боломжтой.
2. Дууны үгийг ойлгохын тулд дууны үг тайлбарладаг вебсайтуудаас тусламж аваарай
Хэрвээ шууд дуу хөгжим сонсоод л англи хэлийг сурдаг бол амар л даа. Амьдрал дээр та үүнийг эхлээд ойлгохын тулд дууны үг, утгыг боловсруулахад тодорхой цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болно.
Танд дууны үгүүдийг тайлбарлаж өгөх хэрэгтэй вебсайтуудыг орууллаа.
http://www.musicenglish.co.uk/
https://www.lyrics.com/
https://www.exposedlyrics.com/
genius.com
3. Дууны үг, шинэ үгсийг судлах
Агуулга ойлгохоос гадна үгсийн санг тогтмол шалгаж байх нь бас чухал юм. Дуугаа хэвлэж гаргаад үг бүрийг нь орчуулаад ойлгох гээд оролдоод үзээрэй.
4. Дагаад дуул
Хэрэв та үзэгчдийн өмнө дуулахгүй л бол та дэлхийн хамгийн муу дуучин эсэх нь хамаагүй. Хэрэв та ямар нэг хөгжмийн авьяасгүй бол санаа зовох хэрэггүй.
Зориг гаргаад дууг чангаар дагаад дуулах хэрэгтэй. Энэ нь амннас үгсийн зөв дуудлагыг гаргаж сурахад маш их тус болно шүү.
5. Санах ойноосоо дууг санахыг хичээ
Хэсэг хугацааны дараа та дууг цээжилж эхэлж байгааг олж мэднэ. Ингээдта дараагийн том үсрэлтийг хийхэд бэлэн байна. Үгийг нь харахгүйгээр дууг дуулж үзээрэй. Тэр утгаараа та өдөр тутмын яриандаа ийм үгсийг илүү сайн ашиглаж чадахаар болсон гэдгээ харуулж байна.
6. Үе үе шалгаж
Та нэг дуугаас нөгөө рүү орохоос өмнө нэг дууг төгс сурах албагүй. Хэрвээ танд тэр дуу хангалттай санагдаж байвал шууд л дараагийнхруу орох хэрэгтэй. Тэгээд хангалттай хугацаа өнгөрсний дараа та эхний дуу руу буцаж болно.
Үүнийг “зай завсарлал, давталт” гэж нэрлэдэг бөгөөд нэг дор бүх зүйлийг нэг дор бүрэн сурч мэдсэнээс илүү үр дүнтэй байдаг.
7. Өөрийн олж мэдсэн зүйл дээр үндэслэн шинэ хөгжим олоорой
Энэ нь магадгүй хамгийн хэцүү алхам юм. Таны сурч байгаа шинэ дуу бүр цоо шинэ үгсийн сан болон таны мэдэх үгсийн сан 2 нь тэнцвэртэй байх хэрэгтэй. Энэхүү байдал нь танд урам зориг, чадаж байна гэх итгэл өгөх бөгөөд ингэснээр таныг цаашид илүү үр дүнтэй сурахад түлхэж өгнө,
Хөгжилдөөрэй! Хөгжим бол нийтлэг хэл бөгөөд бид бүгдээрээ хөгжилдөж сурах боломжтой. Өдөр бүр англи хэл дээр дуу сур. Та ямар их дэвшиж байгаагаа хараад гайхшрах болно. Англи хэл дээрх дууг сонсох, дуулах гэх мэт зүйлс хийж хөгжилдөж байгаа тань танд англи хэл сурч байгаа юм шиг ч санагдахгүй.
Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж