Бид өдөр тутам ойлгох, сэтгэл ханамжтай болохоор маш олон зүйлийг уншдаг. Унших нь биднийг хөгжөөдөг, тархийг хөгжүүлдэг, мэдлэгийг тэлдэг үйл явц. Гэхдээ гадаад хэл ялангуяа англи хэл сурахад унших ямар үүрэгтэй гэж?
Та ямар ч түвшинтэй байлаа гэсэн уншснаар амархан гадаад хэлээ сайжруулж болно. Унших нь агуулгаар мэдэхгүй үгсээ ойлгож үгсийн санг сайжруулдаг. Ойлгох, ойлгуулах нь ямар ч хэлний гол цөм. Сурахыг хүссэн хэлээрээ унших нь таныг тухайн хэлээрээ сэтгэж, ойлгож сурахад тусална. Унших нь бичихтэй салшгүй холбоотой. Ялангуяа уншиж байхдаа сурсан, тогтоосон үг, дүрэм, холбоо үг таныг унаган хэлтэй мэт ярихад чиглүүлж өгнө.
Хэл сурах аялалдаа уншихийг нэмснээр өөрийн хүссэн, сонирхсон сэдэвтэйгээ холбогдож тусална. Гадаад хэл дээр хүссэн номоо сонгоод уншаад ойлгоно гэдэг нэг шөнийн дотор болчих зүйл биш. Их хичээл зүтгэл, тууштай байдал хэрэгтэй. Харин тухайн хэлтэйгээ холбогдсноор таныг тууштай, урам зоригтой байлгаж чадна гэдгийг санаарай.
Хэрвээ та англи хэлээ сайжруулах арга хайж байгаа бол Xreading цахим номын сан нь 1500 гаруй хялбар номыг түвшин бүрт уншиж, аудиог нь сонсох боломжийг олгодог. Энэ цахим номын санд 36 хэвлэлийн компаний уран зохиол, шинжлэх ухааны, хувь хүний хөгжлийн гэх мэт 33 төрлийн номууд байдаг.
Сурах менежментийн системтэй учир уншсан үгийн тоо, сонссон цагийн тоо гэх мэт ахицаа хянаж явдаг. Дээр дурдсанчлан сурахыг хүссэн хэлээрээ унших нь хэцүү. Гэхдээ Xreading таны хэл сурах аялалыг амархан, хөгжилтэй болгоно.
Хэрвээ та Xreading цахим номын санд нэгдэхийг хүсвэл Lingors фэйсбүүк хуудсаар эсвэл 75059025 дугаараар холбогдоорой.