Сайн байна уу? Mad Max 2-ын зураг авалт болж буй Монгол улсаас мэндчилж байна. Ойрд шинэ блог оруулаагүй бөгөөд нэлээн хугацаанд завсарласны дараа эргэн ирлээ. Энэ удаа хүн бүрийн мэдэж байх ёстой сэдвээр судалгаа хийж, блог бичиж байна. Богино учир та бүхэн заавал уншаад аваарай.
Уран зохиолын номыг интернет дээрх нийтлэл, мэдээгээр орлуулдаг болсон одоо үед хүмүүсийн ном унших нь ховор болсон. Гэвч яагаад энэ ном унших хэрэгтэй гэдэг асуудал үеийн үед яригддаг вэ? Танд тайлбарлаж өгөх 10 шалтгаан энэ байна.
1. Ном унших нь тархийг залуу мөн чадалтай байлгадаг
Ном уншвал арьс толигор, үрчлээс багасаад залуу болно гэсэн үг биш л дээ. Олон судлаачдын үзсэнээр бидний тархинд төсөөлөх, мөрөөдөх үйл явц (Stimulation) явагдах тусам Альцхаймер, Деменц гэх өвчнүүдийг тусах магадлал багасдаг бүр урьдчилан сэргийлдэг байна. Тархиа тогтмол ажиллагаа байлгаж, ургуулан төсөөлж аливаа зүйлийн учрыг олох гэж бодох нь тархийг идэвхтэй байлгаж дасгал хийлгэдэг байх нь.
2. Ном унших нь тайвшруулж стрессийг бууруулдаг
Хувийн амьдралын санаа зовсон асуудал, ажлын стресс байсан ч ном танд тэр асуудлуудаас чинь холдуулах, завсарлах боломжийг олгоно. Уран зохиолын ном ялангуяа таныг тэс өөр ертөнцөд аваачих хүчин чадалтай. Харин гунигтай түүх, өдөр тутмын мэдээ нь таны хувийн амьдралтай холбогдож асуудлыг чинь сануулах эрсдэлтэй.
3. Ном нь ерөнхий мэдлэгийг сайжруулдаг
Шинэ ном бүр шинийг дагуулна. Түүхийн ном уншлаа гэж бодоход таны нүдний өмнө түүх харагдана. Гэмт хэргийн зохиол уншлаа гэж бодоход мөрдөх арга, урьдчилан таамаглаж сурах, хайрын зохиол уншихад хүний ааш зан, авирын талаар сурах гэх мэт. Нэг ном дуусгах бүрд хүн заавал нэг зүйлийг мэдэж авсан байдаг. Нас дагаж туршлага ирдэг гэвч тэвчээргүй хүн номыг шүүрдэг. Номонд бидний амьдралд үзэж туулж чадахгүй зүйлсийг бидэнд мэдрэгдэхээр дүрсэлсэн байдаг нь гайхалтай.
4. Унших үед үгсийн сан ихэсдэг
Хэрвээ та өргөн дэлгэр үгсийн сантай болмоор байвал ном нь шилдэг сонголт билээ. Мэдээж уншаад эхлэхэд шууд үгсийн сан чинь нүдэн дээр чинь сайжирна гэж байхгүй. Хэл судлаачдын үзсэнээр хүн нэг үгийг ойрын хэрэглээндээ оруулахын тулд дор хаяж 7 удаа харсан эсвэл сонссон байх ёстой гэдэг. Ийм учраас та гартаа таарсан эсвэл сонирхлыг тань татсан номыг унших хэрэгтэй.
Англи хэл сурагчдад зориулсан унших, сонсох боломжтой +1300 номтой цахим номын саныг Lingors санал болгодог шүү.
5. Ном уншсанаар сайн бичиж сурдаг
Бүх зохиолч нар их уншдаг. Зарим нь бүр зогсолтгүй. Учир нь тэд ингэж уншсанаар өөрсдийн харах өнцөг, үгсийн сан, мэдлэгийг сайжруулж, өргөжүүлж байдаг. Хэрвээ та тогтмол ном уншдаг бол таны бичдэг өдөр тутмын зүйл дээр чинь үр дүн нь илэрнэ. Жишээлбэл мэйл бичихэд. Ингэснээр та хүнд илүү ойлгомжтой, таатай бичиж сурна. Дараа нь сурахад мөн шалгалт өгөхөд ч гэсэн хэрэгтэй биш гэж үү?
Comments