Зөвлөгөө маань яван явсаар бүтэнсайнд та бүхэндээ хүрэх нь ээ. Зөвлөгөө хүргэгч нь зөвлөгө өгөхийн тулд өөрөө их зүйл унших, суралцах хэрэгтэй байдаг учир ойлгоно гэж найдаж байна. Гэхдээ 4 дэхь өдрийн 7:30 гэдэг цаг тогтмол шүү дээ! За эхэлцгээе!
Энэ удаа та бүхэндээ илүү хүртээмжтэй байх гэж бодоод ETS-ээс англи хэл сурч буй хүмүүсд өгсөн 5 зөвлөгөөг хүргэе.
1. Чадах чинээгээрээ сонс
Англи хэл дээр харилцан яриа сонсох нь дүрэм болон ярианы чадварт суралцах үндсэн суурь болж өгдөг. Тиймээс өөрийн сонирхолын дагуу сонирхолтой сонирхолтой бичлэг үзээрэй.
2. Англи хэлийг хамтрагчтай сур
Хамтрагч нар бие биендээ өөр өөр төрлийн сэдэв мэдээлэл өгж чадна, аль болох бие биентэйгээ асуудлаа хэлэлцэж. Бие биенийгээ хурцалж англи хэлийг хурдан сурах хэрэгтэй.
3. Хүүхдийн боло комик ном англи хэл дээр унш
Англи хэл дээр зурагтай хүүхдийн болон комик ном унших нь үгний утгыг мэдэх өгүүлбэрзүйд суралцахад хамгийн хялбар арга байдаг — ялангуяа та дөнгөж анхлан суралцагч бол. Энэ номнууд маань XReading.com дээр тум бумаараа байгаа шүү дээ.
4. Үнэгүй сошиал хэрэгслийн давуу талыг ашигла
Онлайнаар англи хэл сурахад тань туслах хар мянган подкаст, аппликешион бий. Тиймээс аль болох өөрөө хайлт хийж илүү их цагийг өөртөө зарцуулснаар олон чадварт суралцаж англи хэл чинь ч хөгжинө. 5. Өөртөө итгэ
Өөртөө итгэх итгэл нь зорилгоо биелүүлэхэд хамгийн туслах шат байж өгдөг. Алдаа гаргахаас бүү ай эрсдэлийг гарга. Алдаа бол суралцах хамгийн шилдэг арга! Та өөрөө анзаарахаасаа ч өмнө нь англи хэлээр ярьж байх болно.
“Өнөөдрийн залхуурал маргаашийн ядуурал”
Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн: С.Даваадорж
Comments