Өнөөдөр ямар өдөр гээч? Чингис хааны жинхэнэ төрсөн өдөр шүү дээ!
Заа тоглосон юм. Амрах гэхээр л чих нь сортойгоод ирдэг шүү :D
Өнөөдөр ямар өдөр вэ гэвэл таныг тогтмол номоо уншиж, сонсголоо давтах, shadowing арга хэрэглэх ёстойг чинь сануулж урам зориг өгөх өдөр шүү дээ.
Өмнөх зөвлөгөөнүүд дээр хангалттай их хийх зүйлс зөвлөж байсан ч энэ удаа хэрэгтэй гэсэн богинохон мэдээлэл оруулалаа!
1. Та хаана байна вэ?
Гэртээ л байна даа гэж үү? Үгүй дээ. Тэрийг яриагүй байна. Англи хэл сурах гэж эхлээд хэр удаж байна вэ? Та анх байснаасаа хэр өөрчлөгдсөн бэ? Танд хэрэгтэй зүйл чинь бүгд бэлэн байхад эхлэхгүй шалтгаан байна гэж үү? Өөрийгөө ямар шатанд явж байгаагаа мэдэх маш чухал гэдгийг хэлээд л байгаа. Юу дутуу байна вэ? Юун дээр гацаад байна вэ? гэдэг асуултуудад хариулж эргэн Mail хариу өгвөл бид дуртайяа туслах болно.
2. Танд юу байгаа вэ?
Энд тэндээс олон материал олж ав. Танд байгаа хамгийн гол зэвсэг тань XReading энд байгаа бүх түвшинд чөлөөтэй уншдаг болох зорилт тавь. Сонсголоо сайн сайжруулж ав.
Ийм ашигтай байрлал эзэлчихээд ухрах гэж үү дайчид аа?
3. Та юу хийх ёстой вэ?
Бидний хүсч байгаа зүйл бол танийг өдөрт
20 минут уншилт
20 минут сонсгол
20 минут Shadowing буюу сүүдэрлэх арга хэрэглүүлэх юм шүү дээ.
Shadowing нь аудиогоо сонсонгоо даган хэлж хэл дуудлагаа зүгшрүүлэх дасгал шүү дээ!
Ингэж хичээхэд л та урагш хэдэн алхам алхах болно.
4. Та зогсох эрхтэй гэж үү?
Цаг хугацаа урсан өнгөрөөд өдөр бүр дэлхий өмнөх өдрөө хуванцартайгаа хамт далайруу шидэж байхад тэр бүхнээс та хоцорсоор л байх уу?
Хэл чинь л сэтгэлгээгээ тэлэхэд тань саад болоод байна шүү дээ!
Хэрвээ та манай Facebook Page дээр тавигдсан зөвлөгөөг уншиж амжаагүй бол эндээс олж уншаарай
Нээрээ сониноос өмнөх зөвлөгөөнүүдээ сонсох боломжтой болсон шүү дээ!
Өмнөх зөвлөгөөнүүд унших бол энд дарна уу
Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments