Энэ долоо хоногийн зөвлөгөө цагтаа очиж байгаад миний хувьд их баяртай байна. Энэ удаагийн зөвлөгөө бусдаасаа их онцлогтой байх бөгөөд тэр нь юу вэ гэхээр англи хэл суралцагчдад зориулсан олон улсын XReading цахим номын санг IELTS-ийн шалгалт өгөхөд хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар байх болно оо.
Өмнөх зөвлөгөөнүүдийг уншиж амжаагүй бол энд дарж уншина уу
IELTS-ийн шалгалтад бэлдэхэд бидэнд маш их асуудал тулгардаг шүү дээ. Жишээлбэл: Үг цээжлэх, дүрэм үзэх, сонсох дасгал ойлгохгүй байх, дуудлагаа сайжруулах мөн тэгээд хамгийн чухал нь сурсан мэдсэнээ мартахгүй байх.
Тэгвэл эдгээр асуудлуудыг Xreading цахим номын санг хэрэглэж шийдэх боломжийг Лингорс олгож байна. Бага зэрэг математик үйлдэл хийцгээе. 1000+ номтой учир ашиглах материал их, өдөрт 20 минут уншсанаараа та англи хэлийг өөрийн хэрэглээ болгож марталт бага болж ирнэ. 20 минут тогтмол уншихад сард 10 цаг 1 сард 10'000-аад үг уншсан байх нь 8 сарын дараа гэхэд та 163 ном уншсан байна.
За гэнэт юун олон ном унших хэрэгтэй болоод явчих ваа? гэж бодож байна уу? Тэгэхээр IELTS шалгалтаа авч үзье.
IELTS шалгалт нь нийт 2 цаг 45 минут үргэлжилдэг. 30 минут сонсох, 60 минут унших, 60 минут бичих, 13–15 минут ярих. Хүн болгоны сул тал ялгаатай боловч ихэвчлэн унших тал дээр их оноо алдах тал байдаг. Яагаад унших нь ихэнх хүнд хэцүү санагддаг вэ гэхээр ерөнхий мэдлэг сул, үгсийн сан хангалтгүй, өгүүлбэрзүйн мэдлэг хангалтгүй, 250-аас дээш үгтэй урт текст унших чадваргүй.
Гэтэл XReading ашиглахад та төрөл бүрийн номоос сонгоод өөрийнхөө ерөнхий мэдлэгийг нэмэхийн сацуу үгийг нэг нэгээр нь цээжилж цаг үрж шар махаа хатаах шаардлагагүй ном уншихдаа гарч буй үйл явдал өгүүллээр нь утгыг нь таних чадвартай болж байгаа юм. Жишээ нь доорх зургийг хараад үзээрэй.
За түрүүн 163 ном гээд дурдаж байсан даа. Тэд нар бол зүгээр ч номууд биш. IELTS шалгалтад орж ирдэг академик шалгалтын сэдвүүд бүхий номууд байх юм.
XReading цахим номын санд одоогоор олон улсын 20 хэвлэлийн компани нийт 1700 орчим номнуудыг Early beginner-ээс High Advanced хүртэл 15 түвшинтэй ангиллаар нийлүүлээд байна, мэдээж номын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа, үүнээс Cengage Foot Print болон Seed Learning гэсэн хоёр хэвлэлийн компанийн 160 орчим номнууд нь дан IELTS-ийн шалгалтад ирдэг академик сэдвүүдээр бичигдсэн төдийгүй High Elementary-аас эхлээд Advanced түвшин хүртэл сонголттой.
Тиймээс та ойлгохгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй. Мөн тэдгээрийг уншихад давхар ажиллах хавсарсан материал ном дотроо байдаг буюу шалгалтад орж ирдэг олон төрлийн асуултуудтай. Мөн дан ганц унших ч биш хурдаа тохируулаад сонсож сонсголоо сайжруулах боломжтой. Хамгийн сүүлд нь өөрийн үзэл бодлоо review хэлбэрээр бичиж үлдээж түүнийгээ багшаараа хянуулах боломжтой. Ингэж олон төрлийн чадваруудаа маш хямд өөрийн зүтгэлээр сайжруулах боломж шүү дээ.
Жишээлбэл өмнөх зөвлөгөөнд орсон Cengage Footprint хэвлэлийн компанийн ном Mountain Fuji.Хэрвээ та эхний 2 зургийг ажиглавал Words to Know, After you read, Vocabulary list гээд л маш олон хэрэгтэй хавсралтууд байгаа энэ дээр байгаа үг болон нэмэлт мэдээлэл нь танд дараа дараагийн номуудад төвшинд маш нийтлэг тохиолдоно. After you read хэсэгт жишээ нь Everest болон Aфрик, Аргентинд байрлах уулуудын тухай мэдээлэл өгсөн байсан.
Фүжигийн талаар ярьж байж яагаад вэ гэж үү?
Учир нь Cengage Footprint-ийн номууд IELTS шалгалтын жишиг дасгалуудаар дүүрэн байдаг тул танд дан ганц хэлний бус ерөнхий мэдлэг өгөх зорилго нь илүү давуу. Ерөнхий хэлний шалгалтан дээр ийм л зүйл болдог тэд танаас олон талын ерөнхий мэдлэг чинь хэр вэ? гэдгийг шалгахыг хүсдэг. Тийм ч учраас Reading, Listening хэсэгт шинжлэх ухаан, уран зохиол, урлаг гэх мэт олон төрлийн эхүүдийг бага багаар оруулж ирдэг.
Тиймээс та ийм сайхан боломж олгож байхад шүүрээд авах хэрэгтэй. Шалгалтад бэлдэж байгаа бол эдгээр номуудыг уншаад дасгалуудыг нь ажиллаж хэрэгтэй мэдээллээ дэвтэр дээр буулгаад тэмдэглэ.
Одоо тэгвэл Та хэрхэн XReading цахим номын санг ашиглах вэ?
Энэ боломжийг Lingors танд олгож байгаа бөгөөд тус байгууллага нь XReading цахим номын сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм. Та Лингорсын гишүүн болсоноор XReading цахим номын сангийн эрхээ аваад зогсохгүй, гишүүддээ зориулсан үйл ажиллагаанд оролцох болон онлайн халамж зөвлөгөөг тогтмол авах боломжтой юм. Үүний тулд www.lingors.com вэб сайтаар бүртгүүлж зохих төлбөрөө төлсөнөөр Лингорсын гишүүн болох нь ээ. Мөн Та Lingors-ийн фэйсбүүк пэйж хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. https://www.facebook.com/lingors
За тэгээд шинэ зөвлөгөө маань таалагдаж байгаа бол хариу илгээгээрэй. Асуух асуултад чөлөөтэй хариулах болно оо.
“Зүгээр л хий”
Олон шалтаг тоочоод л өөрийгөө голоод дутуу үнэлээд байвал хэзээ ч сурахгүй. Юу ч мэдэхгүй байсан хамгийн багаас нь шууд олон юм бодолгүй эхлэх хэрэгтэй! Аа харин хийж эхэлсэн цагт зам чинь тодорхой болж ирнэ.
Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Яг одоо эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments