Энэ зөвлөгөөгөөр бид илүү сонирхолтой байх үүднээс киногоор дамжуулж хэрхэн англи хэл сурах вэ? гэдэг талаас нь зөвлөлөө.
Киногоор англи хэл сурах нь ямар хэрэгтэй юм бэ гэж үү?
1. Ta дасгалын номны бус жинхэнэ англи хэлийг сурна
Монгол улсад англи хэл заадаг байгууллагууд ихэвчлэн сүртэй англи хэл заан сүртэй яриулах гэж их хүчилдэг. Харин кинон дээр гарах англи хэл бол яг л энгийн өдөр тутам хэрэглэгдэх үг, өгүүлбэрээр дүүрэн мөн төрөлхийн Англи хэлтэй хүнийг яаж ярьж байгааг сайн сонсож авна.
2. Өгүүлэгдэж буй үгсийг сурна
Жишээ нь: Та адалт явдалт, мөрдөгчтэй кино үзэж байлаа гэж бодоход дор хаяж та 20 ийм төрлийн үг сурах боломжтой.
3. Яаж зөв хэлдгийг нь сурна
Англи хэлэнд хүмүүсийн хэлж байгаа зүйлийн 30%-г л үгс илэрхийлдэг.
Харин үлдсэн 70% яадаг вэ гэж үү?
Таны хэрхэн хэлж байгаагаас шалтгаалдаг байх нь.
Жишээлбэл та “I hear you” — “Би чамайг сонсож байна” гэдэг үг хэлэх гэж байлаа гэж бодъё. Харин хэлэхдээ та маш чангаар хашгиран хэлвэл энэ үг нэг өөр утгаар харин нам тайван байдлаар хэлвэл тэр хүнд тусахдаа өөрөөр тусна. Тэрийг кинон дээр маш сайн харуулж өгдөг.
Киног ашиглах зөвлөгөө
1. Сонирхолтой кино сонго.
Энэ хамгийн ойлгомжтой байх. Гэхдээ та сонирхолгүй кино сонгочих юм бол юун анхаарал татах байтугай “За байз, орой ямар хоол хийж идэх вэ?” гээд бодоод сууж байх байлгүй.
Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ.
2. Өөрийнхөө англи хэлний түвшинд таарсан кино сонго.
Жишээлбэл англи хэл дөнгөж сурч эхэлж байгаа анхан шатны хүмүүст бол богино хэмжээний анимешион, хүүхэлдэйн кино зэрэг санал болгож байна. Хамгийн гол зорилго маань дүрсээр нь юу өгүүлж байгаагаар хэлж байгаа үгсийг нь ойлгох юм шүү дээ.
Харин уран зохиолын Шадар гурван цэрэг, Ромео Жулиет үзээд явчихвал тэгээд л толгой тань 720 градус эргэх нь байна.
3. Толь бичгээ ав.
Хамгийн чухал нь хадмалтай кино сонгох хэрэгтэй. Тэгээд тэр дундаас толгойд тань үлдэж байгаа эсвэл харсан үгээ тольдоод мэдээд авчихад хэзээ нэгэн цагт хэрэглэж л таарна.
4. Богино холбоо үгнүүдийг дагаж хэл!
Заримдаа кино үзэж байх үед танд инээдтэй эсвэл догь санагдах холбоо үг, хар яриа гарч ирэх болно жишээ нь: “hell yeah!”, эсвэл “you betcha!” гэдэг ч юм уу. Олон удаа үүнийгээ дагаж хэлээд байхаар аманд үлдчихдэг.
5. Хадмалгүй үзэх.
Хадмалгүй үзэхэд маш хэцүү байна гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ нэг дуртай киногоо хадмалтай нь олон удаа үзээд дараа нь хадмалгүй үзэхэд буруудах зүйлгүй. Хэр их ойлгосон, хэр их үг мэдэж чадсан гэх мэт шалгуурууд тань гараад ирнэ.
6. Үг мэдэлгүй алдах нь асуудалгүй зүгээр…зүгээр л үргэлжлүүл.
Эцэст нь хэлэхэдэ анх бид юу гэж хэллээ? Кино үзэх нь хөгжилтэй байх ёстой…тиймээс хэрвээ чи олон үг, өгүүлбэр, хар яриа мэдэхгүй өнгөрчихсөн бол бүү санаа зов! Зүгээр л хадмалаа хараад киногоо үзээд дуусга! Өөрийгөө битгий гоочло!
Олон удаа хийж байж л сурна шүү дээ!
Англи хэл сурахад туслах хамгийн үр дүнтэй 7 кино
Ихэнхийг нь та үзчихсэн байх. Гэхдээ англи хадмалтай үзэж байгаагүй байх шүү! :D
1. Finding Nemo
2. Terminator
3. Titanic
4. Harry Potter
5. Star Wars
6. Lord of the Rings
7. Pirates of Caribbean
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments