Миний хувьд өнөөдөр анх удаагаа Audio-тойгоо зэрэг номоо уншиж үзлээ. Үр дүн нь үнэхээр гайхалтай байсан шүү. Учир нь өмнө нь дан номоор нь уншихад удаан уншиж байсан бол энэ удаа зүгээр л аудиотойгоо солиоруулаад хаячихсан. Энэ дунд маш их авах зүйл байсныг дурдах хэрэгтэй болов уу. Жишээлбэл:
Англи хэлээр ярихад үгийн зөв дуудлага гэдэг маш чухал байдаг. Англи хэлний дуудлага хамгийн төвөгтэй хэлнүүдийн нэг учраас сурч эхэлж байгаа хүнд байх нь гарцаагүй. Гэхдээ нэг үгийн угтвар төгсгөл хэсгийг аудиотойгоо сонсож яваад яаж хэлдгийг нь тогтоогоод авахад түүнтэй ижил 100-гаад үг бий. Асуудалгүй.
Тэгэхээр жишээлбэл энэ бол Cengage Footprint хэвлэлийн компаний ном Mountain Fuji энэ хэвлэлийн компаний бүх номнууд маань ийм хавсралт хэсэгтэй үнэхээр өег өгөөжтэй. Хэрвээ та эхний 2 зургийг ажиглавал Words to Know, After you read, Vocabulary list гээд л маш олон хэрэгтэй хавсралтууд байгаа энэ дээр байгаа үг болон нэмэлт мэдээлэл нь танд дараа дараагийн номнуудад түвшинд маш нийтлэг тохиолдоно. After you read хэсэгт жишээ нь Everest болон Aфрик, Аргентинад байрлах уулнуудын тухай мэдээлэл өгсөн байсан.
Фүжигийн талаар ярьж байж яагаад вэ гэж үү?
Учир нь Cengage Footprint-ийн номнууд IELTS шалгалтын жишиг дасгалуудаар дүүрэн байдаг тул танд дан ганц хэлний бус ерөнхий мэдлэг өгөх зорилго нь илүү давуу. Ерөнхий хэлний шалгалтан дээр ийм л зүйл болдог тэд таниас олон талын ерөнхий мэдлэг чинь хэр вэ? гэдгийг шалгахыг хүсдэг. Тийм ч учраас Reading, Listening хэсэгт шинжлэх ухаан, уран зохиол, урлаг гэх мэт олон төрлийн эхүүдийг баг багаар оруулж ирдэг.
Тиймээс танд XReading- эээс ийм сайхан боломж олгож байхад шүүрээд авах хэрэгтэй. Шалгалтанд бэлдэж байгаа бол эдгээр номнуудыг уншаад дасгалуудыг нь ажиллаж хэрэгтэй мэдээллээ дэвтэр дээр буулгаад тэмдэглэ.
Энэ удаа олон улсад хамгийн их хэрэглэгддэг 25 дайвар үг орууллаа.
Хамгийн их хэрэглэгддэг 25 дайвар үг
up — дээшээ, дээр
so — үнэхээр, тэгээд
out — гадаа, гадагшаа
just — зүгээр л, шууд
now — одоо
how — хэрхэн, хэр
then — тэгээд, тэгэхэд
more — илүү, дахиад
also — мөн, бас
here — энд, энэ
well — сайн
only — зөвхөн
very — үнэхээр
even — бүр, адил
back — хойноо
there — тэнд
down — доор
still — хэвээр
in — дотор
as — шиг, учраас
too — ч гэсэн, бас
when — хэзээ, хэдийд ч
never — хэзээ ч
really — үнэндээ
most — хамгийн
Туслахад бэлэн байна.
Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж
Comments