Сайн уу?
Уншлагын марафон эхлээд идэвхитэй уншиж байгаа гэж найдаж байна.
Танд уншлагын марафонтой холбогдуулан хэрхэн тогтмол унших талаар зөвлөгөө хүргэж байна.
1. Өдөрт хэдэн ном унших талаар зорилго тавь
XReading цахим номын сан дээр өдөрт хэдэн ном унших талаараа зорилт тавиад үзээрэй илүү үр дүнтэй шүү. Хүн аливаа зүйлийг тодорхой байвал илүү их хүлээж авах, гүйцэтгэл сайн хийх хандлагатай байдаг. Үүн шиг л, за Монгол хүн байна даа! өдөрт 3,4 ном уншиж байя гэж өөртөө зорилго тавиад тэрийгээ чанд баримтлах юм бол таны хичээл зүтгэл өөртөө тогтмол ном уншдаг зуршлыг авчрах болно.
2. Өглөө эрт унш
Орой болоод ирэхээр хүний сэтгэл бие организмаа дагаад сульдаад гүйцэтгэл нь буураад эхэлдэг. За унших тал дээр бол бүр удаашраад нэг л залхуутай санагдаад эхэлнэ шүү дээ. Тиймээс өглөө эрт унших таны анхаарал төвлөрөх хамгийн сайн үе байдаг.
3. Дасгал хийснийхээ дараа унш
Дасгал хийсний дараа хүний тархи мэдээллийг хамгийн дээд цэгтээ илүү үр дүнтэй, төвлөрөл сайтай хүлээж авдаг. Тэгэхээр өглөөдөө босоод бага зэрэг дасгал, хөдөлгөөн хийдэг бол тэрнийхээ дараа унших нь яг тохирох цаг байх нь. Өдрийнхөө нормыг 30хан минутын дотор дуусгачих ч юм бил үү?
4. Саад болж буй бүх зүйлийг арилга
Төвлөрөл гэдэг нь аливаа зүйлийг хийхийн тулд тархи бусад зүйлийг үл тоож буй хэлбэр юм. Тиймээс тархиндаа хамгийн их боломж олгохын тулд эргэн тойронд саад болоод байгаа зүйлүүдээсээ салаарай. Би ном уншихдаа утсаа Silent хэлбэрт нь тавиад ном, уух, идэх зүйлээс бусад зүйлийг өөрийнхөө орчноос холдуулдаг.
5. Амжилтанд хүрэхэд саад болж буй саад бэрхшээлийг арилга
Таны тархи за маргааш хийе гэж алгасаж болохоор ямар шалтаг гаргаж болох бол? Хойш нь тавьж болох бүх шалтгаанаа олоод бүгдийг шийд. Жишээ нь би утасныхаа сэрүүлэгний хэсэг дээр ном тогтмол уншихаа мартахгүйн тулд тусд нь сэрүүлэг тавьж өгдөг. Тэр сэрүүлэг дугарах үед хэзээ ч алгасахгүй, маргааш гэж хойш нь тавихгүй байгаа нь хамгийн чухал.
7. Өөрийгөө хариуцлагатай болго
Зуршлын хүч чадал, өглөөний хүн гээд л олон номон дээр өөрийгөө өөрчлөх талаар гардаг шүү дээ. Тэр бүхнээс өөртөө өөрчлөлт хийхээр авч чадах ганц зүйл тань өөртөө хариуцлагатай байж хийх зүйлээ хариуцлагатай хийдэг. Унших хүсэлтэй бол өөрийгөө хүчлээд хийлгэж чаддаг тийм л зүйлийг та тогтмол уншсанаар олж авах боломжтой.
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!
Зөвлөгөөг бэлтгэсэн:
С.Даваадорж